САЛХИТЫН ОРДООС ДОЛООН ШҮҮГЧ 125 САЯ АМ ДОЛЛАРЫН АВЛИГА АВЧЭЭ

23 цагийн өмнө

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр орой 21.00 цагийн үед зарлиг гаргаж, 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Үүнд дөрвөн ерөнхий шүүгч,улсын дээд шүүхийн таван шүүгч багтсан байна. Зарлигтаа "Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалт, шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн саналыг тус тус үндэслэн зарлиг болгох нь хавсралтад дурдсан нэр бүхий 17 шүүгч, ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсүгэй" гэжээ.

Цаад шалтгаан нь эдгээр 17 шүүгч нь Салхитын мөнгөний ордын хэрэгт орооцолдсон гэдгийг баталж УИХ-ын дарга Г.Занданшатар "13 шүүгчийн авлигын хэргийг баримтаар нотолсон. Авлига авч байгаа видео бичлэг нь байгаа. Долоон шүүгч салхитын ордоос 125 сая ам.долларын авилга авсан" гэж мэдээлэл хийсэн байна.

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгч хэн хэн байв

1. Б.Цолмонбаатар – Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч;

2. Э.Халиунбаяр – Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;

3. Ц.Амарсайхан – Улсын дээд шүүхийн шүүгч;

4. Б.Сайханцэцэг – Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч;

5. Д.Цолмон – Улсын дээд шүүхийн шүүгч;

6. Г.Цагаанцоож – Улсын дээд шүүхийн шүүгч;

7. Ж.Оюунтунгалаг – Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч;

8. Д.Дэлгэрцэцэг – Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;

9. Д.Байгалмаа – Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;

10. Х.Сонинбаяр – Улсын дээд шүүхийн шүүгч, иргэний хэргийн танхимын тэргүүн; 11. П.Золзаяа – Улсын дээд шүүхийн шүүгч;

12. С.Амардэлгэр – Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч;

13. Т.Энхжаргал – Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;

14. Б.Нармандах – Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;

15. С.Төмөрбат – Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;

16. Н.Нарантуяа – Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;

17. П.Туяат – Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч"


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 28 минутын өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 40 минутын өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 59 минутын өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 15 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 18 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 20 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 20 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 20 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 22 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 22 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 23 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23