МҮБХ-НЫ 15 ТЭРГҮҮЛЭГЧИЙН 8 НЬ ДОПИНГИЙН АСУУДАЛТАЙ БӨХЧҮҮДИЙГ БАРИЛДУУЛАХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/06/25

Монголын үндэсний бөхийн холбооны хурлаар допинг хэрэглэсэн таван бөхийн барилдах эрхийг сэргээж, сорилго барилдаанд барилдуулах шийдвэр гаргасан. Тэргүүлэгчдийн энэ шийдвэрийг холбооны бусад 1,000 гаруй бөх “Барилдах эрхийг цуцалсан хугацаа нь дуусаагүй байхад бөхчүүдийн эрхийг сэргээсэн” хэмээн өнгөрсөн амралтын өдрүүдэд эсэргүүцсэн билээ. Энэ талаар МҮБХ-ны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжав өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр ярихдаа “Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид бөхчүүдийн олонхын эрх ашгийг хамгаалах үүднээс маргаантай асуудлыг энэ долоо хоногт дахин хэлэлцэж, шийдэхээр болсон. Харин баяр наадмыг зохицуулах хороо барилдах эрхээ цуцлуулсан таван бөхийг наадмаар барилдах эсэх дээр шийдвэрээ гаргах байх. Монголын Үндэсний бөхийн холбоо 15 тэргүүлэгчтэй. Эдгээр бөхчүүдийг барилдуулах эсэхийг нь шийдэхээр санал хураахад найман тэргүүлэгч нь зөвшөөрч, долоо нь эсэргүүцсэн. Тиймээс холбоо дүрэм журмынхаа дагуу олонхын саналаа дагаж, бөхчүүдийг цахимаар бүртгээд барилдуулахаар болсон. Харин үүнийг мэдсэн бөхчүүд сорилго барилдааны үеэр эсэргүүцлээ илэрхийлж, барилдаан цаг гаруй хугацаагаар хойшилсон гэдгийг хэллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18