МЭДЭГДЭЛ

О.Шүрэнцэцэг
2019/06/24

2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр baabar.mn вэбсайтад "Яанаа, Ерөнхий сайд "Тавантолгой"-г "таг мартчиж"!!!" гэсэн гарчигтай нийтлэлийг сэтгүүлч Оргилмаа бичиж нийтлүүлжээ. Энэхүү нийтлэлийн агуулга нь Тавантолгой төслийн IPO асуудлыг Засгийн газраар шийдэхгүй байгаа нь Ерөнхий сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын ажлаа хийхгүй байгаатай холбоотой гэж шүүмжилсэн байна. Түүнчлэн, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн удирдлагын үйл ажиллагааны талаар шүүмжилсэн бөгөөд үүнээс шалтгаалан Тавантолгойн орд газрыг олон улсад IPO хийх ажил удааширч буй мэт буруу тайлбарласан байна.

УИХ-ын 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн "Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" 73 дугаар тогтоол баталж, Тавантолгойн нүүрсний ордын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, холбогдох дэд бүтцийг барьж байгуулах зорилгоор "... стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалан, шаардлагатай хөрөнгө оруулалтыг татсаны үндсэн дээр Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх"-ийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасан. УИХ-ын энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх, Тавантолгой орд газрын үнэ цэнийг нэмэгдүүлэх, шаардлагатай хөрөнгийг татан төвлөрүүлэх зорилгоор олон улсад хувьцаа арилжаалах бэлтгэл ажлыг Монгол Улсын Засгийн газар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс төлөвлөгөөт хугацааны дагуу хэрэгжүүлэн зохион байгуулж байна. Төрийн өмчит компани, тэр тусмаа иргэн бүр хувьцааг нь эзэмшдэг компанийн хувьцааг анх удаа олон улсын зах зээлд арилжаалах гэж буй энэ ажил нь амар хялбар биш бөгөөд хууль эрх зүйн хувьд өөрчлөлт хийх, компанийн үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэх зэрэг олон ажлыг шинээр хийж байна.

Нийтлэлч өөрт буй мэдээлэлд тулгуурлан, өөрийн үзэл бодлоо шингээж бичихдээ Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлыг шүүмжлэх, харлуулах чиглэл барьсанд харамсаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ салбарын яам, "Эрдэнэс-тавантолгой" ХК-иас үнэн бодит мэдээллийг авч болох байсныг сануулья. Иймэрхүү буруу ташаа мэдээлэл нь компанийн нэр хүнд, цаашлаад олон улсын зах зээлд хувьцаа арилжаалах үйл явцад сөргөөр нөлөөлөх тул хэвлэл мэдээллийн байгууллага, иргэд та бүхнийг бичиж, түгээж буй мэдээлэл бүртээ хариуцлагатай хандахыг хүсье.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 15 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 15 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 15 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 20 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 20 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 2026/03/27
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 2026/03/27
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал 2026/03/27
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27