​НЕОНАЦИСТУУДАД УУЛГАХГҮЙ ГЭЖ БҮХ ШАР АЙРГЫГ ХУДАЛДАН АВЧЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/06/24

Германы Саксон мужийн Остриц нэртэй жижиг хотын иргэд неонацистуудын явуулах гэж байгаа рок хөгжмийн наадамд оролцогчдод шар айраг уулгахгүй гэсэндээ хотынхоо бүх шар айргийг худалдан авсан тухай "Die Welt" мэдээлэв.

3000 мянган хүнтэй хотын иргэд нацист үзэлтэй залуучууд хөгжмийн наадам явуулах гэж байгааг эсэргүүцсэн 300 хүний жагсаал зохион байгуулаад, дараа нь хотын дэлгүүрүүдэд байсан 120 авдар шар айргийг бүгдийг нь мөнгө нийлүүлэн худалдан авчээ. Ингэснээр тус их арга хэмжээнд оролцохоор ирэх нацист үзэлт 500-600 залуучууд хотын дэлгүүрүүдээс шар айраг авах боломжгүй болсон байна.

Дээр нь, Дрезден хотын захиргааны шүүх нь нацистуудын арга хэмжээг хэтэрхий түрэмгий, хэрцгий өнгө аястай болдог гэж үзээд наадмыг үзэж сонирхсон хүмүүсийг бүх төрлийн согтууруулах ундаа уухыг хоригложээ. Зүгээр ч нэг хориглосонгүй рок наадмыг зохион байгуулагчдын урьдчилан зэхэхэд байсан 4200 литр шар айраг, 200 литр хатуулаг өндөртэй согтууруулах ундааг нь хураан хах шийдвэр гаргаж.Харин хотын иргэд нацистуудыг шар айраггүй үлдээж байгаагаа тохиолдуулан арга хэмжээ зохион байгуулж, түүн дээрээ худалдан авсан шар айргаа зориулалтынх нь дагуу хэрэглэхээр болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18