Х.ХЭРЛЭН: УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ХАЙГУУЛ ХИЙСЭН 500 ОРЧИМ ОРД ГАЗАР БИЙ

О.Шүрэнцэцэг
2019/06/24

Улсын төсвөөр хайгуул хийсэн томоохон орд газруудыг төр мэдэлдээ авах ёстой. Үүнийг Үндсэн хуулинд заасан байдаг. Одоогоор 500 орчим ордыг улсын төсвөөр хайсан байна. Гэвч хуулинд заасанчлан төр авдаг нь тодорхойгүй байгаа юм. Үүн дундаас "Цагаан суваргын орд"-ын асуудлаар Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "цагаан суваргын ордыг төр мэдэлдээ авах ёстой" гэж мэдэгдсэн. Энэ дагуу ямар нэгэн алхам хийсэн үү?

Хуульд энэ талаар гарц гаргалгааг заасан байдаг. Тодруулбал "улсын төсвөөр хайгуул нь хийгдсэн орд газрын 50 хүртэлх хувийг төр эзэмшиж болно" гэж заасан байдаг. Энэ дагуу ажил хийгдээд явж байна.

Цагаан суваргын ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайж олсон уу?

Ямар нэгэн орд газрын нэр зааж ярьмааргүй байна.

Улсын төсвийн хөрөнгөөр хичнээн орд газрыг илрүүлсэн байдаг вэ?

Монгол улсын хэмжээнд байгаа орд газруудын судалгааг хийж байна. Улсын төсвийн хөрөнгөөр хичнээн орд газрыг илрүүлсэн, харин хувийн хөрөнгөөр хичнээн орд газрыг хайсан бэ гэдгийг ялгаж салгаж байна. Одоогийн байдлаар 500 орчим ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайсан байдаг. Эдгээр ордыг хайхад хичнээн төгрөг гарсан бэ гэдгийг тооцоолж байна.

Эдгээр 500 ордын 50 хүртэлх хувийг төр авъя гэж бодъё. Тэгвэл төсвөөс хичнээн төгрөг гарах вэ?

Мөнгө гаргахгүй, мөнгө төлөхгүй шууд 50 хүртэл хувь нь төрийн мэдэлд ирэх боломжтой.

"Цагаан суваргын ордыг ашиглахад МАК–ийн зүгээс 40 сая ам.доллар гаргасан. Энэ мөнгөө төлөөд төр авч болно" гэж УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хэлж байсан. Цагаан суваргыг төр авахын тулд хичнээн төгрөг төлөх ёстой вэ?

Үүнийг орд ашиглах гэрээний дагуу хоёр талаас асуудлыг ярих ёстой. Тус ордын 50 хүртэлх хувийг төр авах боломжтой.

Цагаан суваргын ордыг авах чиглэлээр МАК-тай ярилцсан, уулзалдсан зүйл байгаа юу?

Одоогоор ямар нэгэн уулзалт болоогүй байна. Компани энэ хүсэлтийг хүлээж авах эсэхийг бид мэдэхгүй байна. Хоёр талын санал, хүсэлт, зорилго нийлж байж орд ашиглах гэрээг байгуулах ёстой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18