ДОПИНГТОЙ НЬ НЭГ ДЭВЖЭЭ ДЭЭР, ДОПИНГГҮЙ НЬ НӨГӨӨ ДЭВЖЭЭ ДЭЭР БАРИЛДАХЫГ БӨХЧҮҮД ХҮСЛЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/06/24


Өнгөрсөн жилийн баяр наадмаар Монгол Улсын заан Б.Пүрэвсайхан, Гарьд Ө.Бат-Орших, Начин Э.Даш, Аймгийн Арслан Б.Номиндалай, Сумын заан С.Майнбаяр нарын бөхчүүд допинг хэрэглэсэн нь тогтоогдсон. Тиймээс тэдний барилдах эрхийг хоёр жилээр хассан билээ. Гэтэл Монголын Үндэсний бөхийн холбоо хуралдаж эдгээр таван бөхийн барилдах эрхийг сэргээжээ. Допинг хэрэглэсэн боловч Үндэсний бөхийн холбоог найрч барилдах эрхээ олж авсан таван бөх өчигдөр бөхийн өргөөнд зодоглохоор ирээд эсэргүүцэлтэй тулгарч дэвжээнд гарч чадаагүй юм. Энэ асуудалд бөхчүүд ямар байр суурь илэрхийлсэн болохыг уншигч тантай хуваалцъя.

Монгол Улсын аварга Ч.Санжаадамба: БИ ОЛОН ЖИЛ ДОПИНГТОЙ ТЭМЦЭЖ ЯВАА

Монголын үндэсний бөхийн холбооноос допинг хэрэглэсэн таван бөхийг барилдах эрхийг сэргээсэн юм байна. Уг нь бол эдгээр бөхчүүдийн барилдах эрхийг цуцалсан хугацаа нь дуусаагүй, хэсэг бөхчүүд энэ тухай ярилцлаа. МҮБХ бол бөхчүүд биднийнхээ эрх ашгийг хамгаалах ёстой. Гэтэл тав, зургаан хүний эрх ашгийн төлөө 1000 гаруй бөхийн эрхийг хөндөж ийм шийдвэр гаргасныг бид эсэргүүцэж байна. Наадам дөхөж байхад ийм хэл ам дагуулсан мэдээлэл гарлаа. Монгол бөх шударга байх ёстой, дэлхий нийтээрээ хүн төрөлхтөн допингийн эсрэг тэмцэж байна, тиймээс ийм хортой зүйлийг хэрэглэхгүй байхыг би бөхчүүдээсээ аварга цолтой хүний хувьд уриалмаар байна. Би олон жил допингтой тэмцэж яваа.

Монгол Улсын Заан Б.Пүрэвсайхан: Ч.САНЖААДАМБА АВАРГА БИДНИЙГ БАРИЛДУУЛСАНГҮЙ

Бид нар наадмын сорилго барилдаанд барилдахаар цахимаар бүртгүүлээд ирсэн. Допинг хэрэглэсэн гэх таван бөхийн барилдах эрхийг сэргээсэн шүүхийн шийдвэр гарсан. Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид хуралдаад энэ дагуу бидний барилдах эрхийг сэргээсэн. Би наадмаар зодоглохоор бэлтгэлдээ гарчихсан, бэлтгэл сургуулилт маань сайн байгаа. Наадмын сорилго барилдаанд хүч үзэх бөхчүүдийн дунд бидний нэрс ороод оноолт гарсан байгаа, бид ном журмынхаа дагуу л бүртгүүлсэн. Гэтэл Ч.Санжаадамба аварга нарын бөхчүүд намайг барилдуулахгүй эсэргүүцээд байгаа учир барилдсангүй. Тэд шүүх, холбооныхоо шийдвэрийг биелүүлэхгүй байна.

Монгол Улсын Заан Б.Батмөнх: ДОПИНГ ХЭРЭГЛЭХИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРВӨЛ БӨХИЙН СПОРТ ЗАМХАРНА

Монголын Үндэсний бөхийн холбоо барилдаж буй бөхчүүдийнхээ эрхийг хамгаалах чиглэлээр ажилламаар байна. Нэр бүхий бөхчүүд допинг хэрэглэсэн нь тогтоогдоод хоёр жилээр барилдах эрхээ хасуулсан. Гэвч энэ хугацааны 70 хувь нь өнгөрсөн байна гэдэг шалтгаанаар барилдах эрхийг сэргээж байгаа нь буруу гэж бодож байна. Би ч гэсэн допинг хэрэглэчихээд, барилдах эрхээ хасуулсан хугацааны 70 хувь нь өнгөрсөн гээд уучлалт гуйгаад барилдвал энэ бөхийн спорт замхарна шүү дээ. Шийдвэр бол шийдвэр, хассан л бол хассан байх ёстой.

Монгол Улсын Начин Д.Анар: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХ ДОПИНГООС ХОЛ БАЙГААСАЙ

Миний хувьд монголын үндэсний бөхийг допингоос хол байгаасай гэж боддог, үндсэндээ допингийн эсрэг бодолтой явдаг. Допинг хэрэглэсэн бөхчүүд эрхээ хасуулсан хугацаагаа дууссаны дараа барилдах ёстой. МҮБХ тэдний барилдах эрхийг сэргээж байгаа нь буруу. Манай холбоо допингийн асуудал дээр хатуу байр суурьтай байвал цаашдаа олон залуучуудад сургамж болно.

Монгол Улсын Гарьд Ж.Бат-Эрдэнэ: ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН БӨХЧҮҮДТЭЙ БИД БАРИЛДАХГҮЙ

Бөхчүүдийн ихэнхи нь эдгээр допинг хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулах сонирхолгүй байна. МҮБХ, тэргүүлэгчид бөхчүүдийнхээ эсрэг шийдвэр гаргасан. Хэрвээ допинг хэрэглэсэн таван бөх барилдвал бид барилдахгүй гэсэн шийдвэр гаргасан. Допингтой холбоотой энэ асуудлыг холбоо анхааралдаа авч ажиллах байлгүй гэж бодож байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​МҮЭХ Ерөнхий сайдад багш, эмч нарын цалингийн нэмэгдэлтэй холбоотойгоор шаардлага хүргүүллээ 19 минутын өмнө
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 33 минутын өмнө
10.558 литр архи устгалд оруулжээ 59 минутын өмнө
ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ алтан медалийн төлөө барилдана 2 цагийн өмнө
Морин хуур найрал хөгжмийг Засгийн газрын шийдвэрээр цомхотгож байна 3 цагийн өмнө
Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ 3 цагийн өмнө
Хаврын саруудад салхины хурд нэмэгдэж, шороон шуурганы давтагдал их байна 4 цагийн өмнө
Өчигдөр ​цагдаагийн байгууллагад 1871 дуудлага бүртгэгджээ 4 цагийн өмнө
Нийслэлд 2.5 тонн өвс байршуулсан байна 4 цагийн өмнө
ГХЯ: Нипах вирус бүртгэгдсэн бүс нутгаар зорчихгүй байхыг анхааруулж байна 4 цагийн өмнө
Хэнтий аймаг 40 багшийг 120 сая төгрөгөөр урамшууллаа 5 цагийн өмнө
Нийслэлд -15 градус хүйтэн 5 цагийн өмнө
Оюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа 21 цагийн өмнө
Амжилттай зохион байгуулсан “СОР17”-оос л эерэг үр дүн хүлээнэ 23 цагийн өмнө
Зочлох үйлчилгээний хүний нөөцийг чадавхжуулахад БНСУ-ын Сэжон их сургуультай хамтарна 23 цагийн өмнө
Үл хөдлөх хөрөнгө борлуулахад ногдуулдаг хоёр хувийн татварын асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа Өчигдөр
Сар шинийн барилдаан ирэх сарын 9-нд эхэлнэ Өчигдөр
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө Өчигдөр
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна Өчигдөр
"Эмнэлгийн тусламжийн бодлого чиглэл, өнөөгийн байдал" сэдэвт хурал боллоо Өчигдөр