​ГЕРМАНД ЭРЧҮҮДИЙГ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС ХАМГААЛАХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

О.Шүрэнцэцэг
2019/06/20

Германы Бавари ба Хойд Рейн - Вестфал мужуудын эрх баригчид эрэгтэйчүүдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсноо зарлалаа гэж "Deutsche Welle" мэдээлэв.

Бавари мужийн Гэр бүл ба нийгмийн асуудал хариуцсан сайд Керстин Шрайер, Вестфаль мужид мөн адил алба хашдаг Ина Шаррренбах нар нь "Гэр бүлд эрэгтэйчүүд ч хүчирхийлэлд өртөж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл тэдэнд зориулсан дэмжлэг, тусламж үзүүлэхгүй явсаар ирсэн" гэсэн байна.

Тэдний санаачилсан шинэ хөтөлбөр нь хэд хэдэн үе шаттай хэрэгжих аж. Үүнд: эхлээд шуурхай тусламжийн утас ба онлайн зөвлөгөө ажиллаж эхэлнэ, дараа нь хүчирхийллийн золиос болсон эрчүүдэд зориулсан хоригдох ба зөвлөгөө өгөх байр ажиллаж эхэлнэ.Ингэснээр ХБНГУ даяар үүнтэй адил хөтөлбөр хэрэгжүүлж эхлэн хүчирхийлэлд өртсөн эрэгтэйчүүд өөрийн асуудлын талаар чөлөөтэй ярих боломжтой болно гэж төслийг санаачлагчид үзэж байгаа аж.

Германы цагдаагийн газрын мэдээгээр 2018 онд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн 17,9 хувь нь эрэгтэйчүүд байсан. Цагдаа нар нь хамтрагчдынхаа зүгээс гаргасан хүчирхийлэл, амь насанд халдах, эрх чөлөөг нь хязгаарлах, танхайрах зэрэг үйлдэлд хохирсон 23872 тохиолдлыг бүртгэжээ. Гэвч бодит байдал дээр эрэгтэйчүүд ичих эсвэл итгэхгүй байх гэж болгоомжлолын үүднээс ийм хэргийн талаар мэдээлэх нь ховор байдаг тул хохирогчдын тоо хавьгүй олон гэж мэргэжилтнүүд үзжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18