​МАЛАЙЗЫН ОНГОЦЫГ СӨНӨӨСӨН БУРУУТНУУДЫГ НЭРЛЭВ

О.Шүрэнцэцэг
2019/06/20

2014 оны зун Малайзын зорчигч тээврийн "Боинг" онгоцыг Украины Донбасс мужийн дээр пуужингаар харван сөнөөсөн хэргийн буруутан дөрвөн хүнд эрүүгийн хэрэг тулгахаар болсноо Хамтарсан мөрдөн байцаалтын бүлэг (JIT) мэдээлэв. Нидерландад болсон хэвлэлийн бага хурлын үеэр "JIT"-ийн төлөөлөгчид нь тус хэргийн гол буруутан гэж үзэж байгаа дөрвөн хүний нэрийг дурдсан байна.

Эдгээр нь ОХУ-ын харьяат Игорь Гиркин, Олег Пулатов, Сергей Дубинский, мөн Украйны харьяат Леонид Харенко нар юм байна. Энэ хүмүүс нь "Боинг"-ийг онож устгасан гээд байгаа зенитийн пуужингийн "БУК" цогцолборын шилжилт хөдөлгөөнтэй холбоотой гэж "JIT" үзэж байгаа. Тэднийг баривчлах олон улсын ордерийг өгнө аж.

Энэхүү мэдэгдэлтэй холбоотойгоор ОХУ-ын Гадаад харилцааны яам мэдэгдэл хийж "Зургаадугаар сарын 19-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Оросын цэргийн албан хаагчдыг Малайзын "Боинг" МН17 рейсийн сүйрэлд хамаатай гэгдсэн Хамтарсан мөрдөн байцаан бүлгийн мэдэгдэл нь харамслаас өөр ямар ч сэтгэгдэл төрүүлсэнгүй. ОХУ-ын нэр хүндийг олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө унагахад чиглэсэн ээлжит удаагийн ямар ч үндэслэлгүй ял зэмлэлийг Оросын талд тулгаж байна" гэжээ.

2018 онд "JIT" Малайзын онгоцыг сөнөөсөн хэрэгт ОХУ буруутай гэж мэдэгдэхэд Малайзын эрх баригчид нь энэ хэрэгт Оросыг буруутгах нь үндэслэлгүй гэж мэдэгдэж байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18