БАРИЛГЫН ОСЛЫН ХОХИРОГЧ ДАДЛАГЫН ОЮУТАН БАЙСАН ГЭВ

О.Шүрэнцэцэг
2019/06/19

Зайсангийн Бага тэнгэрийн аманд баригдаж байгаа барилга дээрээс насанд хүрээгүй 16 настай хүүхэд унаж, гэмтсэн осол гарлаа. Хүү ухаангүй Яаралтай түргэн тусламжийн автомашинаар ГССҮТ-д хүргэгдээд байна. Манай сурвалжлах баг Бага тэнгэрийн аманд очсон ч хамгаалалтын ажилтнууд нэвтрүүлсэнгүй. Харин хамгаалалтын албаны дарга "Нью тур ХХК-ийн барилга дээрээс 16 настай хүүхэд унасан. Бэртсэн байж магадгүй. Хоёр гар нь бэртсэн гэсэн мэдээлэл байна. Осол гарсан барилга дээр цагдаа, мэргэжлийн хяналтын ажилтнууд ажиллаж байна. Барилгаас унасан хүүхэд Барилгын коллежийн оюутан байсан. Багштайгаа хамт дадлага хийж байсан" гэсэн мэдээлэл өглөө. Бид Нью тур ХХК-иас ослын талаар тодруулахаар албан дугаар луу нь залгахад "Сод монгол компани хэмээн хариулж, дотоод холбоогоороо Нью тур ХХК"-тай холбож өгсөн юм. Гэвч Нью тур ХХК-ийн ажилтан "Ослын талаар мэдээлэл аваагүй байна" гэсэн хариулт хэлсэн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18