ДЭЛХИЙН ХҮН АМ 2050 ОНД 9,7 ТЭРБУМД ХҮРНЭ

О.Шүрэнцэцэг
2019/06/19

НҮБ-аас дэлхийн хүн амын тоо 2050 онд хүртэл өөрчлөгдөх төлөвийг гаргажээ. Тус судалгаанаас үзвэл XXI зууны дундуур дэлхийн хүн ам 9,7 тэрбумд хүрэх бол сүүлээр нь өсөлт арай буурч хүн амын тоо 11 тэрбум болох аж.Энэтхэг нь 2027 он гэхэд хүн амын тоогоороо БНХАУ-аас давж гарна. Түүнчлэн Нигери, Пакистан, Бүгд найрамдах Ардчилсан Конго, Этиоп, Танзани, Индонези, Египет гэсэн лалын шашинтнууд гол төлөв оршин суудаг улсуудын хүн амын өсөлт өндөр байна. Ерөнхийдөө өсөлтийн хэмжээгээр Африк тив бусдаасаа хол тасарна.

Хятадын хүн амын сүүлийн 70 жилийн дотор анх удаагаа цөөрсөн тухай мэдээ энэ оны эхээр гарч байсан. 2018 онд Хятадын нас барсан хүмүүсийн тоо нь төрсөн хүүхдүүдийнхээс 1,27 саяар илүү гарсан. БНХАУ нь хүн амынхаа хэт өсөлтийг удирдах зорилгоор 1979 онд “Нэг гэр бүл – нэг хүүхэд” гэж нэрлэгдсэн кампанит ажлыг өрнүүлсэн байдаг. Гэвч энэхүү арга хэмжээний үр дүнд нийгэм дэх тэтгэврийн насны хүмүүсийн эзлэх хувь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх хэмжээ рүү дөхөж яваа тухай мэдээ гарснаас хойш “Нэг гэр бүл – нэг хүүхэд” хөтөлбөрийг хэсэгчлэн зогсоосон ч төрөлтийн тоо төлөвлөж байснаар өсөөгүй байдаг.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18