ХОНКОНГТ ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛД 2 САЯ ХҮН ОРОЛЦОВ

О.Шүрэнцэцэг
2019/06/17

Их газрын Хятадад гэмт хэргийн сэжигтнүүдийг шилжүүлэх хуулийг эсэргүүцсэн ээлжит удаагийн жагсаалд 2 сая хүн оролцсон гэж зохион байгуулагчид зарласан тухай ТАСС мэдээлж байна. Энэ удаагийн жагсаал нь цагдаа нартай мөргөлдөөн үүсгэлгүй тайван явагдсан гэдгээрээ өмнөх жагсаалуудаас эрс ялгарч байжээ. Жагсагчид цагдаа нарыг өдөөн хатгаагүй, зорчигч тээврийн автобус ба түргэн тусламжийн машин явах замыг чөлөөлөн туйлын эмх журамтай жагссан аж.

Хонконгийн Засгийн газрын тэргүүн Кэрри Лам нь өөртөө засах орныхоо иргэдэд хандан олон нийтийн дургүйцлийг хүргэсэн сэжигтэн шилжүүлэх уулийг батлах гэж оролдон хямрал үүсгэсэндээ хүлцэл өчжээ. Хонконгийн удирдлагаас хямралыг эхлүүлсэн хуулийн төслийг авч хэлэлцэхээ зогсоож байгаагаа бямба гарагт албан ёсоор зарласан хэдий ч жагсагчид нь энэхүү хуулийг батлахаас нэгмөр татгалзахыг шаардсан байна. Мөн өнгөрсөн лхагва гарагт болсон жагсаалын үеэр Хууль тогтоох зөвлөлийн ордон руу дайран эзлэх гэсэн хүмүүсийн эсрэг нулимс асгаруулагч хий, резинэн сум ашигласан цагдаа нарыг хэтэрхий ширүүн байна гэж шүүмжилж. Түүнчлэн Бээжин нь 2047 он хүртэл “Нэг улс – хоёр систем” гэсэн зарчмын дагуу өөртөө засах өргөн эрх олгохоор баталсан атлаа Хонконгийн дотоод хэрэгт улам бүр оролцож байгаад сэтгэл зовниж байгаагаа илэрхийлжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18