ОРОСЫН ТӨРИЙН ДУМА ЧЕХИЙН ПАРЛАМЕНТЫН УУРЫГ ХҮРГЭЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/06/17

Чехийн парламентын дийлэнх олонхи нь наймдугаар сарын 21-ний өдрийг Чехословак руу Варшавын гэрээний гишүүн таван орны цэрэг дайран орж булаан эзлэхэд үрэгдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгох уриалга гаргажээ. Парламентын есөн фракцаас найм нь дэмжиж, коммунистуудын фракц саналыг хэлэлцэх завсарлаг авчээ. Тэд зөвшөөрвөл саналыг Засгийн газартаа өргөн барьснаар эцсийн шийдвэрийг гаргана.

1968 оны наймдугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө Варшавын гэрээний гишүүд болох ЗХУ, Польш, Унгар, Болгар, Ардчилсан Герман гэсэн дөрвөн орны нийт 300 мянган цэрэг Чехословак руу дөрвөн чиглэлээс болон агаараас дайран орсон байдаг. Ингэснээр хожим “Прагийн хавар” гэж нэрлэгдэх болсон Чехословакид өрнөөд байсан улс төр, нийгмийн ардчилсан өөрчлөлтийг цэргийн хүчээр нухчин дарсан түүхтэй.

Чехийн парламентын энэхүү санаачлагд “Варшавын гэрээний цэрэг ямар ч үндэслэлгүйгээр дайран орсноор Чехословак дахь социалист системийг өөрчлөх ардчилсан ба энэрэнгүй хүсэл эрмэлзэл төгсгөл болсон төдийгүй энгийн иргэдийг аминд хүрсэн билээ” гэсэн байна.

Варшавын гэрээний орнууд цэргээ оруулснаас хойш 1968 оны сүүл хүртэл өрнөсөн эсэргүүцлийн үеэр Чехословакийн 137 энгийн иргэн амиа алдсан гэж Чех ба Словакийн түүхчид тогтоосон байдаг.

Энэ өдрийг ардчиллын төлөөх тэмцэлд амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндлэх өдөр болгох санаачлага нь Оросын Төрийн Думын хэлэлцсэн нэгэн хуулийн төсөлтэй холбоотой гэдгийг Чехийн парламентчид хэлжээ. Оросын Төрийн Дума нь тухайн үеийн Чехословакт болсон хэрэг явдалд оролцсон цэргийн албан хаагчдыг ахмад дайчидтай адилтгах хууль батлахаар хэлэлцсэн юм. Энэ явдал Чехийн парламент төдийгүй Ерөнхийлөгчийн дургүйцлийг ихэд хүргэсэн. Улмаар Чех улсын Ерөнхийлөгч Милош Земан нь Прага дахь Оросын Элчин сайд Александр Змеевскийн дуудан уулзаж, Думын хэлэлцэж байгаа хуулийн төслийг эрс эсэргүүцэж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн юм. ОХУ-ын Элчин сайд үүний хариуд ОХУ нь 1968 онд Варшавын гэрээний орнууд Чехословакид цэргээ оруулсан явдлыг зэмлэн буруушаасан хэвээр байгаа гэсэн. Тэрээр 1993 онд ОХУ ба Чех улсын хооронд байгуулсан найрсаг харилцаа ба хамтын ажиллагааны гэрээний оршил нөхцөлд 1968 оны үйл явдалд өгсөн үнэлгээ ба дүгнэлт өөрчлөгдөөгүй гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18