ФРАНЦЫН ТЭРБУМТНУУД АМЛАСАН ТУСЛАМЖАА ӨГӨӨГҮЙ

О.Шүрэнцэцэг
2019/06/17

Домогт Парисын дарь эхийн сүм шатсаны дараагаар Францын тэрбумтнууд сүмийг сэргээн завсарлахад олон зуун саяар нь мөнгө хандивлах болсноо зарлаж байсныг уншигч та лав санаж байгаа байх. Гэтэл тэрбумтнууд амласан мөнгөө огт өгөөгүй тухай “Bloomberg” мэдээлж байна.Түймрийн улмаас гэмтсэн сүмийг сэргээн засварлах буяны сангийн дансанд тэрбумтнуудаас ганц цент ч орж ирээгүй тухай бизнес ба сүм хийдийн төлөөллүүд мэдээлжээ.

Гэхдээ хандивласан мөнгийг яг юунд зарцуулах гээд байгаа нь ойлгомжгүй байгаа тул томоохон хөрөнгө оруулагчид мөнгө хандивлалгүй хүлээж байна гэсэн мэдээллийн Парисын дарь эхийн сүмийн хэвлэлийн албаны төлөөлөгч өгчээ. Хэрэв сүмийг сэргээн засварлах ажлын төлөвлөгөө эцэслэн батлагдвал хандивын мөнгөө шилжүүлж эхлэх аж.Одоогоор сүмийн засварт хандивлана гэж амлагдсан мөнгөний 10 хувь нь орж ирээд байгаа. Орж ирсэн мөнгөний 90 хувь нь АНУ-ын хандивлагчдынх байна.

Түймэр гарсны дараахан энэхүү алдарт сүмийг сэргээн босгон ажилд өгөхөөр амласан мөнгөний хэмжээ тэрбум гаруй евро болоод байсан. Тухайлбал, Францын Пино овогт гэр бүлийн тэрбумтнууд 100 саяыг амласан бол Арно овогт гэр бүлийнхэн 200 сая евро хандивлах болсноо албан ёсоор мэдэгдэж байсан юм.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18