ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ХАТАН ХААД, ГҮНЖҮҮД

О.Шүрэнцэцэг
2019/06/16

Хатан хаан, гүнж гэхээр хамгийн түрүүн үлгэр, домог дээр гардаг үзэсгэлэнтэй бүсгүй хүн төсөөлөгддөг ч бодит амьдрал дээр гүнж ямаршуу царай, төрхтэй байдгийг харж байсан нь цөөн. Их Британийн Уильям хунтайжин гэргий Кэтрин Мидлтон гүнж л ТВ, интернэт, сонин хэвлэлээр байнга гарч байдаг тул түүнээс өөр гүнж дэлхий дээр байхгүй мэт санагдажа магадгүй. Гэтэл хааны угсааных биш байсан бол фото модель, загвар өмсөгч, миссийн тэмцээний ялагч болох байсан үзэсгэлэнтэй гүнж, хатан хаад олон бий.

Монакогийн гүнж Беатрис Борромео

Түүнийг гүнж гэдгийг нь мэддэггүй гадаадынхан “Танай ван хаанахын мисс дагуулаад яваад байна” гэж гайхдаг гэсэн. Хаан угсааных биш байсан бол алдартай сэтгүүлүүдийн нүүрийг чимээд явж чадах бүсгүй.

 

Испанийн хатан хаан Летиция

Хамгийн үзэсгэлэнтэй хатан хаадыг тооч гэвэл Испанийн хатан хаан Летиция гарцаагүй ордог. Тун мэдрэмжтэйн дээр эгэл хувцасладаг гэдгээрээ алдартай.

Дани ба Грекийн гүнж Татьяна

Венесуэлд төрсөн Татьяна нь Германы Хессений ван II Уильямын угсааны хүн. Дизайны компанид ажиллаж байхдаа Грекийн хунтайж Николаостой танилцан гэрлэсэн  байдаг.

Шведийн Гүнж Мадлен

Мадлен гүнж нь морин спортод тун ч дуртай нэгэн бөгөөд өөрийн нэр бүхий сан бий олгож түүнээсээ морин спортод амжилт үзүүлэх ирээдүйтэй тамирчидад тэтгэлэг олгодог төдийгүй хүүхдийн эрхийг хамгаалах талаар буяны үйл ажиллагаа явуулдаг.

Саудын Аравийн гүнж Амира ат-Тавиль

Амира гүнж нь нүүр царай, бие хааг бүхэлд нь тагалсан уламжлалт хувцас өмсөхөөс татгалзсан Саудын Аравийн анхны эмэгтэй болж бусад эмэгтэйчүүдэд үлгэр жишээ болсон. Гэхдээ шашны хатуу дэг жаягаас татгалзлаа гээд задарчихаагүй харин ч дорнын бүсгүйчүүдийн эгэл, даруу байдлаар хувцаслаж чаддаг гэж магтуулдаг.

Бутаны хатан хаан Жэцун Пэма

Жэцун Пэма –г дэлхийн хамгийн залуу хатан хаан гэдэг. Тэрээр 1990 он төрсөн 2011 онд Бутаны хаантай гэрлэсэн. Залуухан хатан хаан нь НҮБ-ын Байгаль орчныг хамгаалах хөтөлбөрийн озоны давхаргыг хамгаалах төслийн элч.

Иорданийн хатан хаан Рания

Рания хатан хаан гоо сайхны хосгүй мэдрэмжтэй гэдгээрэээ алдартай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18