СОНЖОО: ХЭР ЗЭРЭГ СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭТЭЙ ХҮН БЭ?

О.Шүрэнцэцэг
2019/06/16

Сэтгэлийн тэнхээтэй, хаттай хүнтэй хамт байх нь тун таатай. Ийм хүн найзыгаа, хань ижлээ хэзээ ч хөөдөхгүй болохоор ямар ч үед найдаж болдог. Гэхдээ нөгөө талаас сэтгэлийн тэнхээгээ хэт их гаргах нь бусдыг айлгаж, зай барихад хүргэдэг.  Харин та болон таны хайртай хүн хэр зэрэг сэтгэлийн тэнхээтэй, хаттай хүн бэ?

1.Таны үйлдэл, үйл хэрэг бусдад ямаршуу нөлөө үзүүлж байгаа талаар боддог уу?

а.тун ховор -0

б.цөөн -1

в.ер нь бол боддог -2

г.олонтаа -3

2.Бусдын анхаарлыг татах, эсвэл зөрүүд зан чинь хөдөлснөөс болж өөрөө ч итгэдэггүй зүйлийг ярих, батлах тохиолдол байдаг уу?

а.тийм -0

б.үгүй -3

3.Эдгээрээс аль хүнд байх ёстой хамгийн сайн чанар вэ?

а.тууштай зан -1

б.чөлөөтэй сэтгэлгээ -1

в.өөрийгөө бусдад харуулах, анхаарлыг нь татах чанар-0

4.Юм болгоныг нэг бүрчлэн ёс журам, дэс дараагаар нь хийх гэдэг үү?

а.тийм -2

б.үгүй -0

5.Өөрт тохиолдсон таагүй зүйлсийн талаар хурдан мартдаг уу?

а.тийм -0

б.үгүй -2

6.Хийсэн ажил, үйл хөдлөлдөө дүн шинжилгээ хийх дуртай юу?

а.тийм -2

б.үгүй -0

7.Сайн таних хүмүүсийн дунд байхдаа яадаг вэ?

а.тэр хүмүүстэй адилхан байхыг хичээнэ -2

б.байгаагаараа л байна -0

8.Хүнд даалгавар биелүүлэхийн өмнө тохиолдож болзошгүй саад бэрхшээлийн тухай бодохгүй байхыг хичээдэг үү?

а.тийм -0

б.үгүй -2

9.Доор дурдаснаас ямар тодорхойлолт өөрт чинь хамгийн тохиромжтой вэ?

а.мөрөөдөгч -0

б.хээгүй, гүндүүгүй хүн -1

в.уйгагүй ажилласаг хүн -3

г.бүгдийг ном, журам, дүрэм, заавраар гүйцэтгэгч -2

д.сэтгэн бодогч -2

10.Ямар нэгэн асуудлыг хэлэлцэх үед та яадаг вэ?

а.дийлэнх олонхыхоос ялгаатай байсан ч өөрийнхөө үзэл бодлыг хэлдэг -2

б.өөрийнхөө бодлыг өөрчлөхгүй ч дуугүй өнгөрсөн нь дээр гэж үздэг -0

в.өөрийнхөө бодлыг өөрчлөхгүй ч олонхыг дэмжнэ -0

г.элдэв зүйл бодож тархиа гашилгалгүйгээр олонхын дэмжиж байгааг дэмжнэ -0

11.Удирдлага чинь гэнэт дуудахад юу мэдэрдэг вэ?

а.уцаарладаг -0

б.түгшдэг -1

в.барь алддаг -2

г.юу ч мэдэрдэггүй -0

12.Маргаан дундуур цаад хүн чинь тэвчээр алдаж таны талаар таагүй үг хэлвэл яах вэ?

а.адил үгээр хариу барьна -0

б.огт тоохгүй -2

в.гомдсон царай гаргана -1

г.марганаа түр зогсоож завсарлах санал тавьна -3

13.Таны хийсэн зүйлийг шаардлага хангахгүй гэж голвол яах вэ?

а.харамсана -2

б.ичнэ -1

в.уурлана -0

14.Ацан шалаанд орвол хэнийг юуны түрүүнд буруутгах вэ?

а.өөрийгөө -2

б.од эрхсийн байрлал, зурхайн зурлагыг -0

в.надаас шалтгаалахгүй бусад хүчин зүйлсийг -0

15.Удирдлага, нэг зиндааныхан, таны удирдлаганд ажилладаг хүмүүс гээд бүгд л таны мэдлэг, чадварыг дутуу үнэлж байнаа гэж санагддаг уу?

а.тийм -0

б.үгүй -2

16.Найз нөхөд, хамт ажилладаг хүмүүс чинь таныг шоолж, явуулж эхэлвэл яадаг вэ?

а.уурладаг -0

б.бушуухан холдохын түүс болдог -1

в.ууцаарлалгүйгээр амыг нь дагуулж эхэлдэг -2

г.инээсэн болоод огт тоохгүй -0

д.юу ч болоогүй царайлж, инээх ч үгүй мөртлөө дотроо бухимдана -0

17.Ажилдаа явах гээд яарч байтал машины түлхүүр, цүнх, бээлий гэх мэтийн зүйлс байдаг газраа байх байвал яах вэ?

а.чимээгүй л үргэлжлүүлэн хайна -2

б.гэрийнхнийгээ эмх замбараагүй байна гэж уурлан хайна -0

в.олдохгүй байгаа зүйлээ орхиод явна -1

18.Доор дурдсан зүйлсээс таныг юу хамгийн ихээр бухимдуулах вэ?

а.хүлээлгийн өрөөн дэх урт “очер” буюу дугаарлан зогссон олон хүн

б.нийтийн тээврийн хэрэгсэлд шахцалдсан олон хүн

в.ганц асуудал шийдэх гэж нэг газар олон дахин ирэх

19.Маргаан дууссан байлаа ч гэлээ та өөрийн зөвийг батлах шинэ шинэ нотолгоо гаргаж ирэн бодолдоон маргаанаа үргэлжлүүлдэг үү?

а.тийм-0

б.үгүй -2

20.Яаралтай ажил гүйцэтгэхийн тулд өөртөө туслах сонгож авах боломж гарвал та ямар хүнийг сонгож авах вэ?

а.санаачлага гаргаад гүйгээд байдаггүй ч гүйцэтгэл сайтай -0

б.мэддэг мөртлөө зөрүүд, маргаанч хүнийг -1

в.авьяаслаг атлаа бага зэрэг залхуу хүнийг -2

 

Авсан бүх онооныхоо нийлбэрийг гарга

Тайлал

15-аас бага оноо. Та хариуцлагагүй, тогтвор суурьшил муутай, сэтгэлийн тэнхээгүй, хатгүй, ноён нуруугүй гэж болохоор хүн байна. Өнгөрсөн амьдралаа эргэж нэг харна байгаа. Гэхдээ энэ бол зүгээр л сонжоо. Асуултуудад ахиад нэг хариулаад үзэж болох юм.

15-25 оноо. Та хангалттай сэтгэлийн хаттай, ноён нуруутай хүн байна. Амьдралаас зугатаж, эсвэл амьдралыг чимэлгүйгээр байгаа чигээр нь хүлээн авдаг. Гэвч тэр бүр зохистой хөдөлж чаддаггүй. Алдаж, төөрөгдөх нь цөөнгүй ч хариуцлагатай, бусадтай хэл амаа ололцоод явж чаддаг. Гэхдээ л зарим нэг сул талаа засах талаар одооноос эхлэн оролдож эхлэхэд буруудах зүйлгүй.

26-38 оноо. Тууштай бөгөөд, хариуцлага гэж юу байдгийг мэддэг сэтгэлийн хаттай хүмүүсийн тоонд та багтаж байна. Өөрийнхөө үзэл бодлын үнэ цэнийг мэддэггийн адилаар өрөөл бусдынхыг ч тооцоож чаддаг. Өөрчлөн хувирч буй нөхцөл байдалд зөв чиг баримжаа авч, улмаар дийлэнх тохиолдолд хамгийн зөв шийдлийг олж чаддаг. Энэ бүхэн нь таныг сэтгэлийн их тэнхээтэй, хаттай болохыг гэрчилж байна. Гэхдээ зарим тохиолдолд хэт хатуу зан гаргахаас зайлсхийж байгаарай.

38-аас дээш оноо. Ийм өндөр үнэлгээнд ямар нэг тодорхойлолт өгөхөд бэрх байгааг нуух юун. Өөгүй хүнд зөвлөгөө өгөх нь илүү зүйл байдаг. Шуудахан хэлэхэд ийм өөгүй хүн байнаа гэдэг бараг боломжгүй зүйл. Тэгэхээр та өөрийн зан чанарыг хэт дөвийлгөсөн байж магадгүй. Тийм бол асуултуудад ахиад чин сэтгэлээсээ, шудагаар хариулаад үз. Хэрэв хэд хэд хариулаад яалт ч үгүй ийм оноонд хүрээд байгаа бол бишрэхээс өөр яалтай?


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.Баярмаа: Ерөнхий сайд надаас уучлалт гуйсан, бид хоёрт ямар ч хувийн өс хонзон байхгүй 13 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Ардчилсан намын бүлэг завсарлагаа зогсоож чуулганы хуралдаанд оролцоно 14 цагийн өмнө
Говийн бүсийн нутгаар 26 хэм хүрч дулаарна 14 цагийн өмнө
Маргааш цахилгааны хязгаарлалт хийх газрууд 14 цагийн өмнө
​Ц.Идэрбат: Тэтгэврийн зээлийн нөхцлийг сайжруулах саналтай байгаа 16 цагийн өмнө
Л.Гантөмөр: Бид бол ажлаа хиймээр байна, ажил явах ёстой. Энэ бол өндөр авах асуудал биш 16 цагийн өмнө
Завхан аймгийн Улиастай хотоос Цагаанхайрхан сум, Алтай чиглэлийн 40 км авто замын ажил эхэллээ 17 цагийн өмнө
ЕБС-ийн 3000 сурагч Монгол ахуй, нүүдэлчин соёл, мал аж ахуйтайгаа танилцах аялалд гарлаа 18 цагийн өмнө
Ц.Баатархүү сайд Монголын анхны TIER III зэрэглэлийн дата төвд ажиллалаа 18 цагийн өмнө
Ой хээрийн түймрийн эрсдлийн зэрэг 30 хувиас илүү байна 18 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг дарга бусдын эзэмшилд халдлаа 19 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно 19 цагийн өмнө
Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхаарууллаа 19 цагийн өмнө
Алтай уулархаг нутаг болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орно 19 цагийн өмнө
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 15.6 км авто замын барилгын ажлыг эхлүүллээ Өчигдөр
Солонготын даваа хаагдаж, Цагаан даваанд автомашины бөөгнөрөл үүсчээ Өчигдөр
Чингэлтэй дүүрэгт гарсан түймрийг цурманд орууллаа Өчигдөр
Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах ажлыг эхлүүллээ Өчигдөр
Чингис хаан нисэх буудал руу зорчих автобусны цагийн хуваарьт өөрчлөлт орлоо Өчигдөр