ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ ОРЧМЫН ХИЛИЙН ЗУРВАСЫГ ДАХИН ТОГТООЛГОХООР ЗАСГИЙН ГАЗАРТ ХАНДЛАА

О.Шүрэнцэцэг
2019/06/15

УИХ--ын гишүүн Л.Энхболд Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах Тост, Тосон бумбын нурууны орчмын хилийн зурвасын хэмжээг дахин тогтоолгох хүсэлтийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат нарт хүргүүллээ.

Говь цөлийн бүсийн эмзэг экосистем, нэн ховор, ховор амьтад бүхий Тост, Тосон бумбын нурууг УИХ-ын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 35 дугаар тогтоолоор байгалийн нөөц газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Засгийн газрын 91 дүгээр тогтоолоор Тост, Тосон нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоосон бөгөөд ингэхдээ ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэн, "Ирвэс хамгаалах сан" ТББ-тай хамтран гүйцэтгэсэн суурь судалгаа, Де Нэйчи Консерванс олон улсын байгууллагаас хийсэн хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай, экологийн хувьд чухал ач холбогдолтой газрын судалгаа, Гурвантэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн "Улсын тусгай хамгаалалтад авах тухай" 21 дүгээр тогтоол, Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" 66 дугаар тогтоолыг тус тус үндэслэн баталсан.

Гэвч ийнхүү тусгай хамгаалалтад авах газрын хилийн заагийг тогтоохдоо дээрх үндэслэлүүдийг баримталсан гэх боловч зайлшгүй хамгаалалтад авах ёстой онцгой газар нутаг буюу "Сауд гоби коэл транс" ХХК-ийн эзэмшлийн MV-017038, MV-019036 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайг хилийн цэсийн гадна үлдээсэн баримтуудыг УИХ-ын гишүүн Л.Энхболд хүсэлтдээ дурдсан байна.  Тодруулбал, Засгийн газрын 2017 оны 91 дүгээр тогтоолоор Тост, тосон бумбын нурууг Тусгай хамгаалалтад авахдаа газар нутгийн хэмжээг багасган тогтоосон бөгөөд энэ үйлдэл нь "Сауд гоби коэл транс" ХХК-д давуу эрх олгон, ашиг сонирхлын зөрчил үүссэн байх магадлалтай. Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлоос зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөрчсөн байж болзошгүй хэмээн онцолжээ

Тиймээс тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хилийн заагийг Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яам, ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэн, "Ирвэс хамгаалах сан" ТББ-тай хамтран 2016 онд гүйцэтгэсэн суурь судалгаа, 2012 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИХТ-ын тэргүүлэгчдийн 21 дүгээр тогтоол, 2012 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өмнөговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 66 дугаар тогтоол зэрэг одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж буй баримт тусгагдсан зурвасын дагуу яаралтай шинэчлэн тогтоож өгөхийг Засгийн газраас хүссэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18