Г.БАТХҮҮ АГСНЫ ПИДЖАКНЫ СУГА ХАНЗАРЧ, ХЭН НЭГЭН МУШГИСАН ГЭМЭЭР МӨР ХУВЦСАНД НЬ ҮЛДЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/06/15

Ардчилсан намын дэд дарга асан Г.Батхүү агсны Төрийн ордонд амиа алдсан хэргийг Нийслэлийн Цагдаагийн газрын онц, хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж байгаа. Хэргийн талаар албан ёсны дүгнэлт хараахан гараагүй бөгөөд хэрэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс дарамт, шахалт ирсээр байгаа, талийгаачийн нэг нүд нь хөхөрсөн буюу хүнтэй зодолдсон байдалтай байсан гэх мэдээлэл бий. Энэ талаар Хууль зүйн сайд Ц.Нямдорж “Хэргийг шалгаж байгаа газраас мэдээлэл хийнэ. Ном журмаараа шалгагдаж байгаа. Эд, эсийн шинжилгээний хариу бага зэрэг удна. Шинжилгээний хариу эцэслэж гарахад тодорхой хугацаа ордог. Ямар нэг байдлаар дарамт, шахалт ирсэн гэх мэдээллийг би аваагүй. Нүд хөхөрсөн байсан гэх мэдээллийг ч сонсоогүй” гэсэн тайлбарыг өгч байна. Харин гэр бүл, ойр тойрныхноос гарсан мэдээллээр талийгаачийн пиджакны суганы оёдол ханзарсан, мөн хувцсанд нь хэн нэгний гараар базаж мушгигдсан гэмээр үрчлээсүүд үүссэн байсан гэнэ. Тэр орой ордонд нэлээдгүй архидалт болсон бөгөөд талийгаачаас авсан шинжилгээн дэх алкоголын хэмжээ өндөр дүнтэй гарсан гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм.

 эх сурвалж: niigmiintoli.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18