ХҮЙ ДОЛООН ХУДАГТ ХУРДАН МОРЬ ДАГАХ ЗАМ БАРИНА ГЭВ ҮҮ

О.Шүрэнцэцэг
2019/06/15

Хүй долоон худаг орчмын бэлчээрийг хамгаалах, уяач хүүхдүүд болон наадамчдын аюулгүй байдлыг хангах зорилготой “Монгол наадам цогцолбор”, Монголын морин спорт, уяачдын холбоо (ММСУХ) хамтран ажиллах Санамж бичиг байгуулав.Уг санамж бичигт өнөөдөр “Монгол наадам цогцолбор”-ын дарга Н.Батсүмбэрэл болон  ММСУХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч М.Мөнхбаясгалан нар гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд Хүй долоон худагт уламжлалт болон сонгомол морин уралдааныг хөгжүүлэх, морин тойруулгын ажиллагааг явуулахад хамтран ажиллах юм.Гарын үсэг зурах ёслолын үеэр “Монгол наадам цогцолбор”-ын дарга Н.Батсүмбэрэл, “Санамж бичигт тусгасан морин тойруулгын ажлыг энэ онд багтаан эхлэх цаашлаад хурдан морины замын дагуу засмал зам тавих бөгөөд замын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийх боломжтой.

Үндэсний их баяр наадмын үеэр хурдан морьдын уралдааныг засмал замаар дагахаас гадна холын зайн гүйлтийн тэмцээн зэрэг олон төрлөөр ашиглах юм” гэв.Мөн ММСУХ-ны ерөнхийлөгч М.Мөнхбаясгалан “Унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс зам засах, усалгаа хийхээс гадна унаач хүүхдэд стандарт хувцас өмсүүлж хэвших чиглэлд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллаж байна” гэлээ.Мөн энэ жил нилээн хуурайшилттай  байгаа учир Үндэсний их баяр наадмын үеэр үүлэнд зориудаар нөлөөлж, бороо оруулах асуудлаар холбогдох газруудад санал өгснөө дуулгав.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18