ПОЛЬШИЙН ЗАСГИЙН ГАЗАР ТАГНУУЛЧДЫНХАА ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ АМЕРИКЧУУДАД ӨГЧЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/06/11

Польшийн Засгийн газар өөрийн тагнуулын газарт өндөр албан тушаал хашч байсан хоёр офицерийн үйл ажиллагааны талаарх маш нууц мэдээллийг АНУ-ын холбогдох байгууллагын хүмүүст өөрийн хүсэлтээр өгсөн тухай “gazeta.pl” сайт мэдээлэв. Энэ хоёр тагнуулч нь хуучин коммунист Польшийн үед тагнуулын байгууллагад ажиллаж байгаад 1990-ээд онд Польшийг ардчилсан улс болоход тагнуулын шинэ алба байгуулахад хүчин зүтгэж байжээ. Ингээд зогсохгүй АНУ-ын тусгай албадтай хамтран ажиллаж, үүнийхээ төлөө одонгоор ч шагнуулж байсан хүмүүс юм байна.

Гэвч Польшид эрх барьж буй “Эрх чөлөө ба Шударга ёс” нам нь хуучин коммунист засаглалын үед хууль сахиулах албадад ажиллаж байсан хүмүүсийн тэтгэврийг багасгах хууль санаачлан баталж, энэхүү хуулийнхаа хүрээнд эдгээр маш нууц мэдээллийг америкчуудад өгсөн гэнэ.

Америкчууд ийм нууц мэдээлэл авч байгаадаа ихэд гайхсан тухай Польшийн “Хууль зүйн сонин” мэдээлээд үүнийг “урьд хожид гарч байгаагүй зүйл” гэжээ. Польшийн тагнуулын албаны ахмад ажилтнуудын талаарх маш нууц мэдээллийг АНУ-д өгсөн явдал Польшийн нийгэмд ихээхэн дургүйцэл, бухимдал үүсгэжээ. Тухайлбал, Польшийн Гадаад харилцааны сайд асан Р.Сикорский нь эрх баригч намын энэ үйлдлийг “тэнэг зусардалт” гэсэн бол Дотоод яамны сайн асан Б.Сенкевич нь “Хэрэв энэ мэдээ үнэн бол төрөөс урвасан хэрэг” гэжээ. 2013-2016 онуудад АНУ дахь Польшийн цэргийн атташегаар ажиллаж байсан генерал Ч.Сторожик нь “1990 оноос хойш тусгай албанд ажиллаж байсан офицерүүдийн тухай мэдээллийг хэн нэгэнд өгнө гэдэг нь байж боломгүй зүйл” гэжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18