ТОКАЕВ КАЗАХСТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДЛОО

О.Шүрэнцэцэг
2019/06/11

Өнгөрөгч ням гарагт Казахстанд болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн гарснаар үүрэг гүйцэтгэгчийн алба хашч байсан Касым Жомарт Токаев нь Казахстан улсын түүхэн дэх хоёр дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев энэ оны гуравдугаар сарын 30-нд албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорч, хуулийн дагуу парламентын дээд танхимын дарга байсан Касым Жомарт Токаев үүрэг гүйцэтгэгч болсон юм. Харин одоо сонгуулиар ийнхүү албан ёсоор Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Назарбаев анхнаасаа Токаевийг өөрийн залгамжлагч гэж нэрлээд байсан тул сонгуулийн үр дүн тодорхой гэдэгт дийлэнх ажиглагчид санал нийлж байсан. Гэвч сөрөг хүчний гэгдсэн цөөн хүн сонгуулийн санал хураалтын үеэр болон санал хураалтын урьдчилсан дүнг зарласны дараа гудамж талбайд эсэргүүцлийн жагсаал, цуглаан хийж интернетээр сонгуулийг хуурамч гэсэн янз бүрийн бичлэг цацах замаар дэлхийн нийтийн анхаарлыг татах гэж оролдсон. Гэвч тухай бүрт хууль хяналтын байгууллагынхан таслан зогсоож байсан тул  амжилт олсонгүй.Сонгуульд оролцсон хөндлөнгийн бүх ажиглагчид санал хураалтыг ерөнхийдөө шударга, илт тод явагдсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Казахстаны Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол энэ сарын 12-нд болно гэдгийг албан ёсоор мэдэгджээ.

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18