ШИНЬЖААНД НЭГ САЯ ХҮН ХОРИХ ТӨВ БАЙХГҮЙ ГЭЛЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/06/11

Хятадын Гадаад харилцааны сайд Жан Ханьхуэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд товч мэдээлэл өгөхдөө Шинжаан Уйгарын өөртөө засах оронд сая гаруй уйгар иргэдийг хорьж байгаа гэсэн мэдээг үндэслэлгүй гэдгийг онцолжээ. Тэрээр “Хэсэг хугацааны өмнөөс ойлгомжгүй санаархал зорилготой тодорхой хүмүүс БНХАУ ба түүний зүгээс Шинжаанд явуулж байгаа бодлогын эсрэг кампанит ажил эхлүүлээд байгаа. Тэд боловсрол ба мэргэжлийн дадал олгох төвүүдийг уйгаруудыг бөөнөөр хорих төв мэтээр харагдуулах болсон. Мөн зарим нэг тоог гажуудуулан эдгээр төвд 1 сая орчим хүн хоригдож байгаа гэж мэдэгдэж байна. Энэ бол ямар ч утгагүй зүйл” гэсэн байна. Түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэг дэх тодорхой хүчин нь хүйтэн дайны үеийн сэтгэлгээнээсээ ангижралгүй БНХАУ-ын хөгжилд хэвийн бус хандсан хэвээр байна гэв.

НҮБ-ын Хүний эрхийн хэрэг хариуцсан Ерөнхий комиссарын удирдах газрын төлөөлөгчид 2018 онд Шинжаан Уйгарын өөртөө засах оронд 1 сая хүртэлх уйгар иргэдийг хууль бусаар хорьж байгаа тухай бодит мэдээлэл хүлээж авсан гэж мэдэгдсэн юм. Үүнээс болоод НҮБ-ын Хүний эрхийн хэрэг хариуцсан Ерөнхий комиссаар Мишель Бачелет нь тус бүс нутаг руу ажиглагчид явуулах санал гаргаад байсан билээ.

Шиньжаанд бөөнөөр хорих төвүүдийн сүлжээ байгуулсан тухай мэдээг БНХАУ-ын эрх баригчид удаа дараалан үгүйсгэсээр ирсэн. Гэвч 2018 онд тэд тус өөртөө засах оронд “алан хядлага ба шашны хэнээрхлийн нөлөөнд автсан хүмүүсийг байлган боловсрол ба мэргэжлийн бэлтгэл олгох төв”-үүд үйл ажиллагаа явуулдаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Эдгээр төвүүдэд хятад хэл, бичиг зааж, БНХАУ-ын Хууль зүйн талаарх суурь мэдлэг олгохоос гадна бусадтай зохистой харилцах дадал зааж өгдөг гэнэ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18