МЕКСИК БА АНУ-ЫН ХООРОНД ГАЙХАЛТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРНӨНӨ ГЭВ

О.Шүрэнцэцэг
2019/06/11

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нь хууль бус цагаачлалын эсрэг авах арга хэмжээний талаар Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадортой утсаар ярилцан тохиролцоонд хүрч чаджээ. Тэрээр энэ талаар “Одооноос Мексик ба АНУ-ын хооронд гайхалтай хамтын ажиллагаа өрнөж эхлэх нь олон арвын жилийн турш байгаагүй зүйл билээ” гэж мэдэгджээ.Гэхдээ Трампын хэлсэн үг ирээдүйд итгэсэн өөдрөг үзлээс гадна сүрдүүлэг бас давхар дагуулсан байсныг хэлэх хэрэгтэй. Тэрээр “...Гэхдээ ямар нэг ойлгомжгүй шалтгааны улмаас ийм биш болж таарвал бид худалдааны татвар ногдуулах тун ашигтай өмнөх байр сууриндаа хүссэн үедээ эргэн очиж чадна. Гэвч тийм шаардлага гарахгүй байх гэж бодож байна” гэжээ.Трампын яриад байгаа “өмнөх ашигтай байр суурь” гэж зургаадугаар сарын 10-аас эхлэн Мексикийн бүх бараанд 5 хувийн нэмэлт татвар ногдуулах шийдвэрийг хэлсэн бололтой. Улмаар Төв болон Өмнөд Америкийн хууль бус цагаачдыг тогтоох, хил давахыг тогтооон барих арга хэмжээг Мексикийн Засгийн газар яаралтай авч хэрэгжүүлээгүй тохиолдолд нэмэлт татварын хэмжээг аравдугаар сар хүртэл сар болгон 5 хувиар нэмнэ гэж анхааруулаад байсан юм.Харин одоо ийнхүү Мексийн эрх баригчид хууль бус цагаачид, хүний наймааны эсрэг дорвитой арга хэмжээ авахаар болсны дараа гаалийн нэмэлт татвар ногдуулах тухай заалтын хэрэгжилтийг тодорхойгүй хугацаагаар зогсоосон байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18