ХОНКОНГТ САЯ ГАРУЙ ХҮН ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛД ОРОЛЦОЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/06/11

Хонконгт гэмт хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсийг дайчлан баривчилж  их газрын Хятадад хүлээлгэн өгч байх тухай хуулийг эсэргүүцсэн хүмүүс гудамжинд гарч эсэргүүцлийн жагсаал хийсэн тухай дэлхийн томоохон агентлагууд мэдээлж байна. Жагсаал ням гаргаагаас даваа гарагт шилжих шөнө тайван замаар болж өнгөрсөн хэдий ч зарим хүн Хонконгийн Хууль тогтоох зөвлөлийн байр руу дайрахыг оролджээ. Хариуд нь цагдаа нар нулимс асгаруулагч хий, бороохой ашигласан тухай RTHK” мэдээлж.Хонконгийн цагдаагийн газраас тараасан мэдээгээр жагсаалд 240 мянга орчим хүн оролцсон бол бусад эх сурвалжууд сая гаруй хүн оролцсон гэж байна.Хонконг нь “1 улс + 2 систем “ гэсэн тогтолцооны хүрээнд БНХАУ-ын бүрэлдэхүүнд багтсан. Энэ тогтолцооны дагуу Хонконг их газрын Хятадаас ялгаатай өөрийн гэсэн хууль журам, шүүхтэй, түүнд нь БНХАУ-ын эрх баригчдын оролцоо хамгийн бага. Иймд Хонконг нь хэрэгтэн, гэмт хэрэг хийсэн гэх сэжигтнийг их газрын Хятадад шилжүүлэн өгөх хууль зүйн тохиролцоогүй байсан. Харин шинэ хууль батлагдсанаар Хонконгод амьдардаг эсвэл Хонконгийн нутагт  хүрэлцэн ирсэн ямар ч хүнийг Хятадын эрх баригчид гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэн шаардвал тийш нь шилжүүлэн өгч байхаар болох юм. Хонконгт сүүлийн 30 жилд ийм олон хүн оролцсон жагсаал болж байгаагүй аж.Энэ хуулийн төслийг өнгөрсөн сараас идэвхтэй хэлэлцэж буй бөгөөд тухайн үед АНУ, Канад, Их Британи, Европын холбоо нь ийм хууль батлагдах гэж байгаад сэтгэл зовниж байгаагаа илэрхийлж байжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18