МОДЛОГ УРГАМТЛЫН ЦУГЛУУЛГА БҮХИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ НАЙМАН АЙМАГТ БАЙГУУЛЛАА

О.Шүрэнцэцэг
2019/06/10

НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас 2019 оныг Ойн талаар бүх нийтийн боловсролыг дэмжих жил болгон зарласан билээ.  Энэхүү олон улсын санаачилгад Монгол Улс нэгдэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын санаачилгаар  2018 оны 3 дугаар сараас улс орон даяар хэрэгжиж эхэлсэн “Ногоон паспорт” аяны үргэлжлэл  21 аймагт “Ногоон Төгөл” байхуулах ажлаар үргэлжилж энэ сарын найманд долоон аймаг, нэг дүүрэгт  “Ногоон паспорт-Ногоон төгөл” модлог ургамлын цуглуулга бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж нээлтээ хийлээ.

21 аймагт 9 дүүрэгт  “Ногоон төгөл” байгуулах ажил эхний ээлжинд Хэнтий, Дорнод, Өвөрхангай, Дундговь, Баян-Өлгий, Ховд, Увс, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт нээлтээ хийж   БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат болон яамны удирдлага, тухайн орон нутгаас УИХ-д сонгогдсон  гишүүд, орон нутгийн байгаль орчин , аялал жуулчлалын газар, нутгийн иргэд, ногоон паспорт эзэмшич эко клубын багш, сурагчид оролцлоо.

Н.Цэрэнбат: 10-18 зүйл модлог ургамлын суулгацыг хашаа хамгаалалт, сүүдрэвч, иж бүрэн усалгааны системийн хамт байгууллаа

 

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, иргэдийн амьдрах таатай орчныг нэмэгдүүлэх үүднээс Монгол Улсын 21 аймаг, Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгт хүрээлэн байгуулж, орон нутгийн ард иргэдийн амьжиргааг дэмжих, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх, мөн хүүхэд залууст “Ногоон паспорт” түүний ач холбогдлыг сурталчлан таниулах, байгальд ээлтэй, зөв дадал, хэвшлийг бий болгоход анхааран ажиллах үүднээс “Ногоон төгөл” байгуулах ажлыг эхлүүлж байна.

“Ногоон паспорт-Ногоон төгөл” модлог ургамлын цуглуулгын цэцэрлэг нь өсвөр үеийнхнийг байгаль орчныг хамгаалах, цөлжилт, элсний нүүдэл, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг мод тарих ажилд биечлэн оролцох, улмаар ойг танин мэдэх, ойн мэргэжлийг сонирхон судлахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор тухайн бүс нутгийн онцлогт тохирсон 10-18 зүйл модлог ургамлын суулгацыг хашаа хамгаалалт, сүүдрэвч, иж бүрэн усалгааны системийн хамт нийслэлийн дүүргүүд болон аймаг тус бүрт байгуулж буйгаагаа онцлог гэдгийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Увс аймаг  дахь “Ногоон паспорт-Ногоон төгөл” модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгт хүрээлэн байгуулах үйл ажиллагааны нээлтийн үеэр хэлж байсан юм.

21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт тус бүр   3.5 га  талбайд модлог ургамлын цуглуулга бүхий “Ногоон төгөл” байгуулж байгаа бөгөөд мод тарих, арчлал ,хамгааалал зэрэг олон  үйл ажиллагааг зохион байгууллаа.

Мөн энэхүү ойн зурвасыг байгуулахдаа улирал харгалзахгүйгээр хийх нэг хэлбэр болох далд үндэсний системтэй суулгац буюу бортоготой суулгацыг хэрэглэж байсан юм.

Цаашид 2019 онд багтан бусад аймгуудад “Ногоон паспорт-Ногоон төгөл”  цэцэрлэгт хүрээлэн байгуулагдах юм.

Энэхүү бичил цэцэрлэг нь суурин газрын оршин суугчдын эрүүл, таатай амьдрах орчныг бүрдүүлэх үүрэгтэй “хотын ой” гэх ойлголтод багтах ойн зурвас бөгөөд ой, моддыг танин мэдэх агуулгатай модлог ургамлын цуглуулгын цэцэрлэг юм. Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгийн тодорхой хэсгийг сайн дураараа мод тарих иргэд, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгөөр өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 12 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 13 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 13 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 18 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 18 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 2026/03/27
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 2026/03/27
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал 2026/03/27
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27