ШВЕДИЙН ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮД НТХ-ЭЭР ҮНЭГҮЙ ЯВАХААС ӨӨР ХӨНГӨЛӨЛТ ЭДЭЛДЭГГҮЙ

О.Шүрэнцэцэг
2019/06/10

Аливаа нэг орны парламентын гишүүн байна гэдэг маш олон зүйл дээр давуу эрхтэй, цалин хөлс өндрөөс гадна бас бус орлог ихтэй гэж төсөөлөгддөг, тийм ч байдаг. Харин Шведийн парламентын гишүүд тэс өөр, бараг л ямар ч давуу эрх эдэлдэггүй тухай “ВВС” сонирхуулжээ.“ВВС”-ийн сонирхуулснаас үзвэл Швед нь татвар төлөгчийн мөнгийг парламентын гишүүдэд зарцуулахад маш хатуу хяналт тавьдаг, аль болох мөнгө өгөхгүй байхыг хичээдэг гэж болохоор юм байна. Шведийн парламентад Социал-демократ намаас сонгогдсон Пер-Арне Хаканссон энэ тухайд “Бид бол жирийн иргэд. Жирийн иргэдийн ашиг сонирхол, тэдний амьдардаг бодит байдлыг төлөөлөх нь бидний ажил болохоор парламентын гишүүдэд онцгой, давуу эрх олгох нь утгагүй хэрэг. Энэ ажлыг хийж, улс орныхоо хөгжилд нөлөөлөх боломжтой байна гэдэг нь бидний хувьд давуу эрх гэж хэлье” хэмээн“ВВС”-ийн сэтгүүлчид ярьжээ.

 

Шведийн парламентын гишүүдийн эдэлдэг цор ганц давуу эрх гэвэл НТХ –ээр /нийтийн тээврийн хэрэгсэл/ үнэ төлбөргүй зорчих. Төрөөс нь тэдэнд тусгай жолоочтой машин гаргаж өгдөггүй. Учир нь, Шведийн парламентын мэдэлд ердөө гуравхан машин байдаг гээд төсөөлөөд үзээрэй. Парламентын тэргүүлэгч ба гурван орлогч нь зөвхөн албан ёсны арга хэмжээнд оролцохдоо л энэ гурван машиныг унадаг, бусад үед ашигладаггүй. Албан ёсны арга хэмжээнд протоколын дагуу тэгэх ёстой болохоор л унадаг хэрэг.  Шведийн парламентын төлөөлөгч Рене Поэдке нь энэ талаар “Бид таксины үйлчилгээ үзүүлдэггүй. Манай машинууд хүмүүсийг гэрт нь эсвэл ажилд нь хүргэж өгдөггүй” гэсэн байна. Иймд бодит байдал дээр албаны унаа унадаг цорын ганц өндөр дэсийн түшмэл нь Шведийн Ерөнхий сайд.Сонгосон тойргууд нь нийслэл Стокгольмоос хол байрладаг гишүүд нь ажлын дагуу нийслэлд ирэхээрээ багахан хэмжээний нэмэгдэл мөнгө авдаг. Ямаршуу хэмжээний нэмэгдэл авдаг юм гэвэл хоолны мөнгө гэж өдөрт 12 долларын нэмэгдэл авдаг аж. Швед шиг улсад, тэр тусмаа нийслэл Стокхольмд 12 доллараар хамгийн хямд хоол л олж идэх боломжтой юм байна.

 

Шведийн парламент дахь энэхүү байдлыг одоогийн гишүүдийг нь харин ч овоо харж үзсэн хэрэг гэж үзэж болохоор аж. Учир нь, 1957 он хүртэл Шведийн парламентын гишүүд цалин огт авдаггүй, зөвхөн намаасаа багахан хэмжээний санхүүгийн дэмжлэг авдаг байжээ. Гэвч огт цалингүй байвал ар гэрээ, өөрийгөө тэжээх ажилд түүртээд төрийнхөө төлөө улс төрд хүчин зүтгэх зав гарахгүй гэж үзсэн тул цалин өгөх болсон гэнэ. Гэхдээ цалингийн хэмжээ нь их байж болохгүй.Шведийн парламентын гишүүдийн сарын цалин 6900 доллар. Энэ бол АНУ-ын конгрессийн гишүүний цалингийн 50 хувьтай тэнцүү гэсэн үг. Харьцуулахад Шведчүүдийн дундаж цалин 2800 доллар.Үүнээс гадна дэлхий бусад олон орны парламентад байдагчлан гишүүдээ орон байраар хангах тусламж үзүүлдэг. Гэхдээ ийм тусламжийг нийслэл Стокхольмоос гадуур амьдардаг гишүүдэд л олгоно. Төрөөс олгодог орон сууц дэндүү энгийн гэнэ. Тухайлбал, дээр нэр гарсан Пер-Арне Хаканссон гэдэг гишүүн гэхэд ердөө 46 ам метр талбайтай байранд амьдардаг. Зарим байр нь бол бүр 16 ам метр талбайтай ганц өрөө л байдаг. Төрөөс гишүүдэд олгодог ийм байранд угаалгын машин, аяга таваг угаагч гэх мэт швед айлуудын ахуйн өдөр тутмын хэрэглэлээ болсон зүйлс байдаггүй. Ингээд ч зогсохгүй зөвхөн парламентын тухайн гишүүнийг л ийм байранд байхыг зөвшөөрөх бөгөөд гэр бүлийн гишүүд, туслах гэх мэт хүмүүс нь байранд нь ирвэл ганц хонох байлаа ч төлбөр төлөх ёстой.

Хэн нэгэнтэй хамтран амьдрахыг хүсвэл парламентын гишүүн гээд хөнгөлөлт эдлэхгүй байрын түрээсийг талыг нь өөрийн халааснаас гаргаж өгөх ёстой. Парламентын ажилтан Анна Асперген “Тухайн байранд амьдарч байгаа парламентын гишүүнээс өөр хэн нэгний төлөө төлбөр төлөх шаардлага огт байхгүй” гэж үүнийг тайлбарласан байна. Гэхдээ парламентын гишүүд нь түрээсийн хөнгөлөлт үзүүлэх эрхийг өөр дурын газар хэрэглэж болох ч төрөөс даах түрээсийн хэмжээ нь сарын 820 доллараас хэтэрч болохгүй. Бидэнд л их гэж сонсогдож болох ч нийслэл Стокхольм гэх мэт ийм мөнгөөр олигтой байр, орон сууц түрээслэх ямар ч боломжгүй. 

1990-д оноос өмнө парламентын гишүүдэд орон сууц огт гаргаж өгдөггүй, түрээслэхэд нь хөнгөлөлт үзүүлдэггүй байсан тул зарим гишүүд нь дунджаар 15 ам метр талбайтай ажлын тасалгаандаа хонох нь хэвийн үзэгдэл байсан аж.Бүр цаашилбал парламентын гишүүд хувийн туслах эсвэл зөвлөх хөлсөн авах хориотой. Үүний оронд тухай нэг намаас сонгогдсон гишүүдэд бүгдэд нь тусалдаг бүлэг ажилтан хөлсөн авах бага хэмжээний мөнгийг олгодог.

Орон нутгийн парламентуудад бүр ч чанга. Орон нутгийн хууль тогтоох хурлуудад сонгогдон ажиллах нь тухай хүний үндсэн ажлаас гадуур хийгдэх ёстой зүйл гэж үздэг. Тиймээс Шведийн орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлуудын 94 хувьд нь төлөөлөгчдөдөө цалингүй өгдөггүй. Зөвхөн гүйцэтгэх хороодод алба хаадаг улс төрчдийг л зайлшгүй шаардлагын дагуу бүтэн эсвэл хагас өдөр ажиллавал цалин олгодог аж.Стокхольм хотын зөвлөлийн гишүүн Кристина Элффорс-Сөөдин нь энэ тухай “Бидний ажил бол чөлөөт цагаараа амжуулах боломжтой цэвэр сайн дурын ажил” гэжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 12 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 13 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 13 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 18 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 18 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 2026/03/27
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 2026/03/27
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал 2026/03/27
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27