Д.ЦОГТБААТАР САЙДАА ЧЕНЖ КОНСУЛАА ТАТАХ УУ?

Өнөрцэцэг
2019/06/10

БНТУ-ын Истанбул  дахь Консулын газрын  дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар  ХБНГУ-ын Дрезден хотын гаалиар их хэмжээний хар тамхи зөөвөрлөх явцдаа баригдан  дэлхийн нийтийн чихийг соотойлгож байна.  Энэ нь ганц удаагийнх бус гэх ч мэдээлэл бий.

Монгол Улсыг  дэлхийд суртчлах,  оршин суугаа  иргэдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй тангараг өргөсөн дипломатууд ийнхүү буруу замаар будаа тээж шившиг тарьсан  баримтууд шил дараалан гарч ирлээ.

Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ нь урд хөршид гэмт хэрэгт холбогдсон тухай мэдээлэл  ирэв.  Тэрбээр Хөххот дахь Ерөнхий консулаар ажиллаад таван жил болж байгаа бөгөөд Монголоос автомашин дамлаж хятад иргэдэд зарж  асуудал үүсгэжээ.

Улмаар ДТГ-ын дипломат ажилтан, албан хаагчид суугаа орондоо нэг удаа татваргүйгээр автомашин оруулах эрхийг эдэлдэг аж. Үүнийг Д.Мөнх-Эрдэнэ овжиноор ашиглаж тансаг зэрэглэлийн зургаан автомашиныг хятад иргэдэд борлуулсан баримт бидэнд байна. Тэрбээр   2016 оны 7-р сард Монголоос “Mersedes Benz Maybach” маркийн автомашинд  А -1234 дипломат дугаар авч хилээр гарган  хятадын  иргэн Дэн Жанжуд шилжүүлжээ.

Эхнийх нь наймаа амжилттай болсон Ерөнхий Консул дараагийнхаа үйлдлийг шуурхайлж мөн оны наймдугаар сард “Range Rover” маркийн  автомашиныг Замын-Үүдийн боомтоор гаргаж Эрээний бизнес эрхлэгч Сайзанд шилжүүлжээ.

Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийн гуравдахь том наймаа нь  2018 оны 4-5-р сард “Lexus -570” маркийн хоёр ширхэг автомашинд дипломат А17889, А9901 дугаарыг зүүж хятад иргэдэд хууль бусаар худалдсан гэх асуудлаар шалгагдаж байна.  Ерөнхий консулын гараар орж ийнхүү урд хөршид зарагдсан автомашинаар хууль бусаар эд зүйлс, иргэдийг зөөдөг болсныг Эрээн хотын  хил,  гаалийн ажилтнууд байнга анхааруулдаг байжээ. Тийм ч учраас  БНХАУ-ын шалган нэвтрүүлэх байгууллагууд сэжиг авч өнгөрсөн жилээс эхлэн Бээжин дэх ЭСЯ, Хөххот дахь ЕКГ, Эрээн дахь КГ-ын автомашинуудыг хилээр орж гарах үед нь нарийвчлан шалгадаг болсон байх юм.

Монгол Улсын дипломат дугаартай автомашиныг худалдан авсан иргэдийг 2018 оны 11-р сарын 30-нд БНХАУ-ын хуулийн байгууллагаас хомроглон баривчилсан байдаг. Тэд өнөөг хүртэл  суллагдаагүй, торны цаана  шалгуулж  байгаа ажээ.  

Д.Мөнх-Эрдэнийн гараар  орсон “Mersedes Benz Maybach”  автомашиныг худалдан авсан хэргээр  хоригдож буй Вао Чин Сунгийн эхнэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, АТГ-т өргөдөл гаргажээ. Тухайн эмэгтэй өргөдөлдөө  Ерөнхий консулын хууль бус наймааны  золиосонд нөхрийгөө хэлмэгдсэн гэж үзэж байгаагаа илэрхийлж, Д.Мөнх-Эрдэнэд хариуцлага тооцохыг хүсчээ.  

Ерөнхий консулын гараар нийтдээ зургаан автомашин урд хөршлүү хууль бусаар гарсан бөгөөд  эдгээрээс дөрвөн автомашиныг урд хөршийн Гаалийн цагдаагийн газар хураан авсан бол  хоёр автомашиныг Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ өөрийн амьдарч байгаа байрныхаа гражид хав дарсан гэх мэдээллийг эх сурвалжууд бидэнд өглөө.

Н.ӨНӨРЦЭЦЭГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 22 минутын өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 1 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 1 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 3 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 21 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 23 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 2026/09/23
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23