Б.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ НАРЫГ ЭРҮҮДЭН ШҮҮСЭН ГЭХ ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ
С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц болон хүмүүсийг шалгаж байгаа. Тэдэнд холбогдох хэргийг өчигдөр яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлжээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Эрүүдэн шүүлтийн хууль тогтоомж зөрчсөн цөөнгүй хүний асуудал өчигдөр прокурорт шилжсэн. Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн. Нийт найман хүнийг шалгаж байгаа. Бүгд батлан даалтад гарчихсан. Дотор нь тагнуул, прокурор, шийдвэр гүйцэтгэхээс хүмүүс бий “ гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна