ОУ-ЫН ПАРЛАМЕНТЫН ХОЛБООНЫХОН Б.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ НАРЫН АР ГЭРИЙНХЭНТЭЙ ЮУ ЯРИВ

О.Шүрэнцэцэг
2019/06/08

 Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн дэд хорооны төлөөлөгчид С.Зориг агсныг бүрэлгэсэн хэргийн мөрдөн шалгах, шүүх ажиллагаанд хөндлөнгөөс хяналт тавьж, хүний эрх зөрчигдсөн эсэх асуудлыг судлахаар Монгол Улсад ирээд байгаа билээ. Төлөөлөгчид өчигдөр С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр хоригдож буй ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэнтэй уулзсан байна. Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн дэд хорооны төлөөлөгчид Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн, төрсөн ах Т.Хүрэлбат, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, Б.Содномдаржаагийн өмгөөлөгч Л.Мөнхтөр нартай уулзжээ.

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг хуулийн байгууллага мөрдөн шалгахдаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын хууль ёсны эрхийг  хүндэтгэсэн эсэх, ар гэрийнхэнд нь дарамт учруулсан байж болзошгүй асуудлаар Олон улсын парламентын холбооныхон мэдээлэл авсан байна. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэр, өмгөөлөгчид нь болсон явдлын талаар мэдээлэл өгч, хэргийг хилсээр ялласан гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.

Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн дэд хорооны төлөөлөгчид өмнө нь хэд хэдэн удаа Монголд энэ хэргийг хэрхэн шийдсэн асуудлаар судлахаар ирж байсан. Өнгөрсөн жил Монгол Улсад ажиллахдаа С.Зориг агсныг бүрэлгэсэн хэргийн мөрдөн шалгах, шүүх ажиллагаанд хөндлөнгөөс хяналт тавьж, дүгнэлт гаргаж байв. Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн хорооны ерөнхийлөгч хатагтай Фавзиа Күүфи “Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэрэг үнэн зөвөөр шийдэгдэнэ гэдэгт найдаж байлаа. Түүний хэргийн талаарх мэдээллийг олох, баримт материалтай танилцахад хүндрэлтэй байсан” гэж хэлж байв.

Тэд 2017 оны есдүгээр сард ирж ажиллахдаа С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг Монголын шүүх, хууль хүчний байгууллага хэрхэн шийдвэрлэхийг анхааралтай ажиглаж, судалсан талаараа тайлан гаргаж, дүгнэлтийг Монголын зохих байгууллагуудад илгээсэн ч дүгнэлтийг олон нийтэд мэдээлэхээс зайлсхийж, нууцалж байжээ. Учир нь тус дүгнэлтэд С.Зоригийг хэргийг шийдвэрлэсэн байдал нь эргэлзээтэй бөгөөд тагнуулын байгууллага яллагдагч гурван этгээдийг гүтгэн, дарамт шахалт үзүүлсний улмаас тэд хэргийг хуурамчаар хүлээсэн байх магадлалтай, хэргийн явцад гарсан сүүлийн үеийн ахиц, өөрчлөлт нь жинхэнэ гэмт хэрэгтэн, захиалагчийг нуун дарагдуулах зорилгоор хийгдсэн байх талтай гэдгийг онцолж байжээ.

Харин энэ жилийн хувьд С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг хэсэгчлэн нууцаас гаргасан нь Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн дэд хорооны төлөөлөгчид энэ хэргийн шийдвэрлэлтийн талаар илүү мэдээлэл авах, хяналт тавих боломж бүрдсэн юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18