ШАГНАЛАА АВАХ БОЛОМЖГҮЙН АЧААР 1 САЯ ДОЛЛАР ХОЖСОН БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/06/08

Америкийн Мэриленд мужийн Балтимор хотын оршин суугч сугалаагаар хожсон мөнгөө газар дээр нь авч чадаагүйн ачаар өөр сугалаанаас асар их мөнгө хожсон сонирхолтой явдал гарчээ.Сугалаагаар их хэмжээний мөнгө хожсоны дараа нэрээ хэлэхээс татгалзсан 78 настай эр сонихолтой түүхээ сэтгүүлчдэд ярьсан байна. Тэрээр ойролцоох дэлгүүрээс “Gold Bar Bingo” сугалааны хэдэн тасалбар авч. Тэгээд сугалаагаа газар дээр нь шалгатал нэг тасалбар 500 доллар хожиж. Сугалааны журам ёсоор бага хэмжээний хожлыг газар дээр нь авах боломжтой байдаг тул сугалаа зарсан дэлгүүрээс авах гэжээ. Гэтэл дэлгүүрийн касс дээр суудаг бүсгүй “Сугалааны мөнгийг тусад нь сейфенд хадгалдаг. Тэндээс мөнгө авах эрх зөвхөн менежер бий. Харин менежер нь байхгүй байна” гэсэн байна. Ийм хариу сонссон ч хүн тэрээр сэтгэлээр унасангүй өөр нэг дэлгүүр ороод “Monopoly” сугалааны 20 долларын тасалбар авч. Тэгтэл тэр сугалаагаар мань хүн 1 сая доллар хожсон аж. Хэрэв эхний сугалааны хожлоо газар дээр нь авч  чадсан бол өөр дэлгүүр орж, өөр сугалгаа авахгүй, өөр сугалаа авахгүй бол 1 сая доллар хожихгүй байсан гэж тэрээр хэлжээ. Түүнийг 1 сая доллар хожсон гэдэгт эхнэр нь арай ядан итгэсэн тухай сэтгүүлчдэд сонирхуулсан байна. Азтай хосууд одоо шинэ байр авахаар хайж байгаа гэнэ.Үүнээс өмнөхөн Умард Каролина мужид амьдардаг хүн дотроо мэргэтэй сугалаа бөглөхдөө дотроо мэргийн тоо нуусан байдаг жигнэмэг авч тэндээс гарсан тоог сугалаанд бөглөж бичээд 344,6 сая доллар хожсон явдал гарсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18