НЭГЭН БИЕНИЙ ХОЁР ТАЛЫН АМЬДРАЛ

О.Шүрэнцэцэг
2019/06/08

1990 онд Америкийн нэгэн хос эгэл биш ихэр хүүхэдтэй болжээ. Эбигейль, Бриттани гэж нэрлэгдсэн охид нь сиамын гэж нэрлэгддэг ихэр, тэр дундаа тун ховор төрлийн сиамын ихрүүд. Тэр хоёр одоо ч Миннесотадаа эсэн мэнд амьдар байна. Эбигейль ба Бриттани Хенсель нар хэдийн 28 нас хүрсэн бөгөөд тун амаргүй ч бас сонирхолтой, өвөрмөц гэж болохоор амьдралыг туулжээ.Хоёр ихэр бүсэлхийнээс доогуур нэг биетэй, хоёр цээжтэй. Байгалиас хоорондоо мөнх холбоотой байхаар төрсөн ч хоёул хоорондоо ялгаатай, өөрийн гэсэн онцлог сонирхол, зуршил, зан ааштай.Ихрүүд өөр өөрийн гэсэн уушиг, нугас, нуруу, ходоод гэдэстэй гэхдээ бүсэлхийнээс доогуур бүх юм нь “дундынх”. Өөрөөр хэлбэл тэд хоёр хөл, хоёр гартай, өөр өөрийн талд байгаа гар ба хөлийг удирддаг. Иймд хөдөлгөөн хийх болгондоо хоорондоо тохиролцох зөвшилцөх хэрэг гардаг. Гэсэн хэдий ч Эбигейль Бриттани хоёр уйгагүй хичээсээр алхаж, гүйж, сэлж сурсан төдийгүй дугуй ч унаж чаддаг болсон.Ингээд зогсохгүй тэд мотоцикл унаж, машин барьдаг. Ингэхдээ баруун талд болж байгаа бүхнийг Эбби харин зүүн талынхыг Бриттани хариуцан хийнэ. Хоорондоо тун сайн ойлголцож сурсан тул хамтдаа төгөлдөр хуур тоглож сурсан байна. Зан ааш, сонирхол хобби нь бас нэлээд ялгаатай.

Бриттани нь сургуульд байхдаа зохион бичлэгтээ сайн байсан бол Эбби нь тоондоо илүү дуртай байсан. Кофе уухад их ялгаатай үйлчилдэг. Тодруулбал, аяга кофе уусны дараа зөвхөн Бриттанийгийн зүрх нь дэлсдэг, Эбби яадаг ч үгүй аж. Эбигейль тод өнгөтэй хувцсанд дуртай бол Бриттани даруухан өнгөнд дуртай. Гэхдээ онгоцоор нисэхээр бол нэг хүний тасалбар авдаг.Хууль зүйн үүднээс ч энэ хоёр нь тусдаа хүмүүс. Тус тусдаа иргэний үнэмлэхтэй, сургууль төгссөн диплом ба жолооны үнэмлэх нь ч тусдаа.Хамгийн гол нь хоёулаа тууштай, хөдөлмөрч, бууж өгөх дургүй тул бэрхшээлтэй олон тулгардаг хэдий ч дээд боловсрол эзэмшихээр хатуу шийдсэн. Ингэхдээ онлайнаар бус харин ойролцоох коллежед өдрөөр суралцан дээд боловсрол эзэмшихээр шийдээд санасандаа хүрсэн. Одоо хоёр ихэр бага сургуульд багшилдаг. Гэхдээ багшлахдаа нэг ажилтны ажлыг хийдэг болохоор дундаа нэг цалин авдаг юм байна.Гэхдээ эмч нар ихрүүдийн ирээдүйд санаа зовнисон хэвээр. Учир нь, их биеээрээ нийлсэн ихрүүдийн дотроос энэ хоёр шиг удаан амьдарсан тохиолдол огт гарч байгаагүй юм байна.

 

https://youtu.be/cbIPVo4XnLI

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18