БАРИВЧЛАГДСАН КОНСУЛ ӨМНӨ НЬ ОХУ-Д МӨН КОНСУЛААР АЖИЛЛАЖ БАЙЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/06/06

Тавдугаар сарын 3-ны өдөр ХБНГУ-ын Хилийн шалган нэвтрүүлэх постод манай улсын  тусгай дугаартай автомашиныг саатуулсан. Ингэхэд 70 кг геройны төрлийн мансууруулах бодис илэрсэн байна. Энэ хэрэгт холбогдуулан Германы талаас тухайн автомашинд зорчиж байсан Станбул хот дахь Ерөнхий консулын газрын нэг дипломатч ажилтан, нэг жолоочийг саатуулсан. Эyэ талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө.

Хэргийг яагаад сарын дараа мэдэгдэж байгаа вэ? Нуух шалтгаан байсан уу?

Мэдээллийг нуусан зүйл байхгүй. Мэдээллийг авангуут ар гэрийнхэнд нь мэдэгдсэн, холбогдох ажлуудыг хийж байна. Тухайн иргэний хувийн нууц, ар гэрийнхний хүсэлтээр нууцыг хадгалдаг, мэдээллийг задруулдаггүй. Мөн хэрэг шалгагдаж эцэслэгдээгүй байгаа тул мэдээлэх боломжгүй.

Энэ хүмүүс бол иргэд биш. МУ-ын нэр хүндийг сурталчихлах албан тушаалтнууд шүү дээ.

Чухал албан тушаалтнууд гэдэг нь үнэн. Гэхдээ тухайн улсын хуулиар шийдэгдэх ёстой учир хөндлөнгөөс ярих боломжгүй. Ямар учраас явсан, ямар учиртай тамхи байсан, энэ хэрэгт холбогдох өөр иргэд байгаа зэргийг шалгаж байна.

Тухайн автомашин нь баривчлагдсан ажилтнуудын хувийн автомашин уу, албаных уу?

Консулын газрын автомашин байсан.

Баривчлагдсан хүмүүс нэр бүхий албан тушаалтнуудын хүүхдүүд байгаа гэх мэдээлэл байна. Тухайлбал, ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан н.Билэгтийн хүүхэд, Гадаадын иргэн харьяатын газрын дарга асан н.Мөрөнгийн хүүхдүүд байсан гэх мэдээлэл байна.

Даргын хүүхэд байсан эсэх асуудал байхгүй. Хэрэгт холбогдсон асуудлыг иргэнийх нь хувиар нэрийг нь нууцалдаг.

Гадаад эх орноо төлөөлж ажиллах хүмүүсийг ямар шалгуураар сонгон явуулдаг вэ?

Хилийн чанадад ажиллах ажилтнуудыг төрийн албаны салбар зөвлөлийн хуулийн дагуу, шалгуур хангасан хүмүүс томилогдож ажилладаг. Энэ хэрэгт холбогдож байсан хүмүүсийн цаана өөр хүмүүс байгаа эсэх гээд шалгах асуудлууд байгаа.

 

Өмнө нь энэ төрлийн гэмт хэргүүд гарч байсан уу?

Өмнө хар тамхитай холбоотой ийм их ноцтой хэмжээтэй хэрэг гарч байгаагүй. Тамхины хууль бус наймаа эрхэлж байгаа асуудлаар ГХЯ-наас нэгдүгээр сард ТЕГ-т хандаж хамтран ажиллаж байгаа. Үүний дагуу Тагнуулын байгуулага ажиллаж байгаа.

Энэ хүмүүс одоо хоригдож байгаа юу?

Тухайн улсын хуулийг зөрчсөн учир тэр улсдаа хоригдож, шийтгэгдэнэ. Энэ бол Монгол Улсын нэр хүндийг сэвтээх гэмт хэрэг. Цаашид энэ төрлийн гэмт хэргийг гаргахгүй үүднээс ГХЯ ажиллаж байгаа.

Энэ хүмүүс консулаар ямар хугацаанд ажилласан бэ?

Консулаар жил гаруй хугацаанд ажиллаж байгаа. Жолоочийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл алга. Тэрбээр өмнө нь ОХУ-ын Консулын газарт ажиллаж байсан.

Нэмэлт: Баривчлагдсан жолоочийн тухайд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын жолоочоор ажиллаж байсан хүн юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18