СИ ЖИНПИНЬ ОРОСТ АЙЛЧИЛЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/06/06

БНХАУ-ын тэргүүлэгч Си Жинпинь өнөөдөр Москвад албан ёсны айлчлал хийж байна. Тэрээр айлчлал эхлэхийн өмнө Оросын хэвлэл мэдээллийн төлөөлөлтэй уулзан ярилцлага өгчээ. Энэ ярилцлагын үеэр тэрээр Оросын Ерөнхийлөгч Путинтэй 30 гаруй удаа уулзаж

байгаа нь хоёр орны цаашдын хамтын ажиллагааны чиг хандлагыг тодорхойлж өгч байна гэжээ. Улмаар Хятад Оросын хооронд дипломат харилцаа тогттоосны 70 жилийн босгон дээр хоёр орны харилцан итгэлцэл, түншлэл өмнө нь байгаагүй өндөр түвшинд хүрсэн гэв. Хоёр улс хоорондын бараа таваарын эргэлт өнгөрсөн жилд 100 тэрбум ам.долларт хүрч дээд амжилт тогтоосон, эрчим хүч, нисэх онгоц үйлдвэрлэл, сансар судлал зэрэг салбаруудад хамтарсан олон төсөл хэрэгжүүлж байгаа, “Нэг бүс-нэг зам” төслийг Евразийн эдийн засгийн холбооны чиг зорилготой уялдуулан холбосон гээд олон эерэг амжилт гарсаныг Си Жинпинь онцолсон байна.

Цаашлаад Орос Хятадын хамтын ажиллагаа нь олон улсын түвшинд чухал ач холбогдолтой тул НҮБ, “Их хорь”, “BRICS”, Шанхай хамтын ажиллагааны байгууллага зэргийн хүрээнд дэлхийн нийтийн чухал асуудлыг шийдэхэд хамтын хүчин чармайлт гаргаж байгааг дурджээ. Си Жинпиний Орост хийх айлчлал энэ сарын 7-н хүртэл үргэлжлэх юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18