ИРАНЫ ЭСРЭГ БАЙЛДААНЫ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХЫГ ҮГҮЙСГЭСЭНГҮЙ

О.Шүрэнцэцэг
2019/06/06

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Британий “ITV” сувагт ярилцлага өгөхдөө Ираны эсрэг байлдааны ажиллагаа явуулахыг үгүйсгэсэнгүй. Ярилцлагын үеэр тэрээр Ираны Ерөнхийлөгч Хасан Руханитай уулзахад бэлэн гээд байлдааны ажиллагааны явуулах тухайд “Тийм бломж ямагт байдаг. Би хүсч байна уу гэж үү? Үгүй. Би хүсэхгүй байна. Гэхдээ тийм боломж үргэлж бий” гэжээ. Мөн түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдох үед Иран нь маш их дайсагнасан улс байсан гээд “Тэр үед тэд нар дэлхийн номер нэг алан хядагч үндэстэн байсан, магадгүй өнөдөр ч тийм байж болох юм” гэжээ.

Трамп нь өнгөрсөн жил Ираныг үйл олноор хөнөөх зэвсэг үйлдвэрлэхээр завдаж байна гээд Ирантай байгуулсан хэлэлцээрээс дангаар гарч, 2018 оны арваннэгдүгээр сараас тус улсын эсрэг бүх талын хориг арга хэмжээ авсан. Хариуд Иран энэ оны тавдугаар  өмнөх тохиролцооны дагуу мөрдөж байсан цөмийн хөтөлбөртэй холбоотой зарим заалтыг биелүүлэхээс татгалзаж байгаагаа мэдэгдсэн. Ингэснээр байдал улам хурцадаад байгаа. Харин энэ сарын зургаанд АНУ нь Ираныг цаашдаа ямар ч нөхцөлд үйл олноор хөнөөх зэвсэг үйлдвэрлэхгүй гэсэн баталгаатай цөмийн хөтөлбөрийн талаарх шинэ тохиролцоо хийхэд бэлэн гэж мэдэгдсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18