ҮХЦ-ИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧ Г.БАЯСГАЛАН ХҮҮГЭЭ ХЯТАДЫН ШОРОНГООС ГАРГАХАД НӨЛӨӨЛСӨН ҮҮ?

О.Шүрэнцэцэг
2019/06/06

Гунгаагийн Баясгалан нь хуульч мэргэжилтэй, хуульзүйн магистр зэрэгтэй. Тэрбээр Баянхонгор аймгийн прокурорын байгууллагаас ажлын гараагаа эхэлж өдгөө төрийн албанд  27 дахь жилдээ ажиллажээ.  Түүнд хашиж үзээгүй алба гэж үгүй, хүрч үзээгүй суудал  үгүй. Төрийн банкны ТУЗ-ийн гишүүд хуйвалдаад хоёр тэрбум төгрөгийг орон сууцны дэмжлэг нэрээр хумслахад Г.Баясгалан дотор нь "тууж явсан" Улмаар Төрийн банкийг ашигтай ажиллуулсан гэх нэрийдлээр  Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Г.Баясгалан нь  хувьдаа орон сууцны дэмжлэг гэх зориулалтаар 90 сая төгрөг авсан нь шалгалтаар тогтоогдсон юм. Тэр мөнгийг одоо төлсөн эсэх нь тодорхойгүй байна.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр нэр дэвшиж буй Г.Баясгалан нь өөрийнхөө төрсөн хүү Б.Дэлгэрсайханыг хатуу ялын бодлоготой харийн  шоронгоос Монголд авчирч сулласан байж болзошгүй.  Г.Баясгалангийн төрсөн хүү Б.Дэлгэрсайхан нь Малайзын нэгэн сургуульд суралцдаг байв. Түүний хүү нь оюутан байхдаа буюу  2011 онд Малайзаас БНХАУ-руу явах замдаа  их хэмжээний хар тамхи зөөвөрлөж байгаад хил дээр баригджээ. Хар тамхины хэргээр цаазын ялтай урд хөршид Б.Дэлгэрсайхан нь ял эдэлж байгаад ялтан солилцох гэрээгээр монголд ирээд суллагдсан байдаг юм.

Монгол улс ялтан солилцох гэрээгээр олон иргэнээ авах сонирхолтой байдаг ч энэ нь ярвигтай байсаар ирсэн. Харин яагаад дарга нарын хүүхдүүд ногоон гэрлээр ийнхүү ялтан солилцох гэрээгээ ирээд суллагдсан бэ гэдэг нь асуудлын гол. Бид энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Г.Баясгалангаас өөрөөс нь тодрууллаа.
 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18