Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэнг нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы захирамжаар ажлаас нь чөлөөлжээ. Ингэхдээ “төрийн алба хаагчийн ёсзүйн хэм хэмжээ баримтлаагүй” хэмээн сахилгын шийтгэл ногдуулж, захирамж гаргасан байна. Харин Ж.Дамдинцэрэн хотын даргын шийдвэрийг эсэргүүцэж байгаа бөгөөд “хэсэг бүлэг хүний эрх ашиг, хувийн сонирхол, худал гүтгэлэг, цуурхал, явуулгаар халагдаж байгаа тул шүүхэд хандаж, үнэн мөнийг нь тогтоолгож, эрхээ хамгаалж, нэр төрөө сэргээлгэх болно” хэмээн мэдэгджээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна