ХУУЛЬ БУСААР ХАНДИВ ЦУГЛУУЛЖ БАЙГАА ДАРААХ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙГ ШАЛГАЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/06/05

Авлигатай тэмцэх газарт нэр бүхий сургууль, цэцэрлэгийн элсэлт, төгсөлтийн үйл ажиллагаатай холбогдуулан хууль бусаар хандив авч байгаа тухай гомдол, мэдээллийг эцэг, эхчүүд ирүүлсээр байна. Яг одоо хяналт шалгалтын шатанд байгаа зарим гомдлыг нэр дурдан мэдээлье.

“Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 216 дугаар цэцэрлэгийн эрхлэгч О.Алтанцэцэг нь хичээлийн жилд хүүхэд элсүүлэхдээ 300-600 мянган төгрөгийн хандив авдаг, ангийн хүүхдүүдийн тоо хэтэрсэн, бага бүлэгтээ нас хүрээгүй хүүхдүүдийг авдаг, тус цэцэрлэгт багшлах эрхгүй 3 багш ажилладаг, даавуу улавчны мөнгө гэж хүүхэд бүрээс 10 мянан төгрөг авсан, хүүхдийн хоолны тооцоог бодохдоо бодит бус хүүхдийн тоогоор хийдэг” гэх гомдол; “Нийслэлийн Баянгол дүүргийн 179 дүгээр цэцэрлэгийн багш Хишигсүрэн болон бусад багш нар анги засварын мөнгө гэж нэг хүүхдээс 15-30 мянган төгрөг авч байна, би Хишигсүрэн багшийн хувийн данс руу 15 мянган төгрөг шилжүүлсэн” гэх гомдол;

“Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуульд шинэ орсон хүүхэд бүрээс 3000 төгрөг хураан авч байна, шалгалт шүүлгийн үеэр байнга мөнгө хураадаг. Эцэг, эхчүүд бид хүлээн зөвшөөрөөд өгдөг. Гэхдээ өнгөрсөн жил ой хийгээд цугларсан мөнгөөрөө юу хийсэн нь тодорхойгүй. Зам, талбай нь эвдэрхий хэвээрээ байх юм. Ийм байж 3000 төгрөг хурааж байгааг нь ойлгохгүй байна” гэх гомдол;

“Архангай аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа нь аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын үдийн цай, хүүхдийн хоолны тендерийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрт ашигтай байдлаар авдаг, нөхөр Б.Эрдэнэсүрэн нь аймгийн төвийн болон сумын сургууль, цэцэрлэгүүдэд чацаргана, цагаан идээ зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг давуу эрхээр шахдаг, тендерийн санхүүжилтийг авахдаа богино хугацаанд гаргуулдаг” гэх гомдол;

“Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр цэцэрлэг бүх хүүхдээс засварын мөнгө гэж 30 мянган төгрөг авч байна. Өнгөрсөн жил мөн ийм хэмжээний мөнгө авсан боловч засварын ямар ч ажил хийгээгүй байсан. Мөн улирал бүр улавчны мөнгө гэж 12-15 мянган төгрөг авдаг боловч нэг ч улавч өгөөгүй. Энэ талаар эцэг, эхчүүд гомдол гаргая гэхээр айгаад гомдол гаргаж чаддаггүй. Энэ хандлага дээр багш, ажилтнууд дөрөөлж дураараа мөнгө төгрөг хурааж байгаа асуудлыг шалгаж таслан зогсоож өгнө үү” гэх гомдлыг тус тус Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс хянан шалгаж байна.

Авлигатай тэмцэх газар он гарсаар сургууль, цэцэрлэгийн хууль бус хандивтай холбоотой 42 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаж шийдвэрлээд байна. Дээр дурдсан гомдлууд нь одоогоор шалгагдаж байгаа бөгөөд хяналт шалгалтын шийдвэрлэлт, үр дүнгийн талаар бид эргэн мэдээлэх болно. Сургууль, цэцэрлэгүүдийн удирдлага эцэг, эхчүүдээс хууль бус хандив шаардахгүй байх, хэрвээ ямар нэгэн байдлаар хандив тусламж авч цуглуулж байгаа бол нэн даруй Авлигатай тэмцэх газарт мэдээлж, мэдэгдэхийг анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлд өнөөдөр бороо орно 17 минутын өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 21 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 21 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 22 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 23 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 23 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 23 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 2026/07/28
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27