ОЛОН УЛСЫН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГУУД ТУРШЛАГА СОЛИЛЦОНО

О.Шүрэнцэцэг
2019/06/05

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газар нь “Монгол Улсын зах зээлд чөлөөт өрсөлдөөний таатай орчин бүрдүүлж, шударга нээлттэй зах зээлийг бий болгох, улмаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, эцсийн дүндээ нийгмийн сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд оршино” гэсэн эрхэм зорилготойгоор 2004 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй билээ.

Энэхүү эрхэм зорилгын дор бид олон нийтэд нээлттэй, ил тод, шударга байдлыг эрхэмлэн, хууль дээдлэх зарчмыг хатуу баримталж, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг зохицуулах, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, улмаар улс орныхоо эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, хүн амын аж амьдралыг дээшлүүлэхийн төлөө хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Мөн Олон улсын ижил чиг үүргийн байгууллагуудтай найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэх, улс орнуудын сайн туршлагаас суралцаж, өөрийн орны онцлогт нийцсэн зах зээлийн шударга өрсөлдөөнийг дэмжсэн төрийн бодлогыг боловсруулах зэргээр дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн хөгжиж байна.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал нь анх 1962 онд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Жон Кеннеди хэрэглэгчийн эрхийн 4 заалт бүхий илгээлтийг конгрессын гишүүддээ илгээснээр дэлхий нийтийн хэмжээнд хэрэглэгчийн эрхийг хамгаалахад анхаарлаа хандуулж эхэлсэн байна.

Хэрэглэгчийн эрх нь хүний эрхийн хамгийн өргөн хүрээг хамаардаг бөгөөд хүн болж төрсөн хэн бүхэнд хамаатай, бүх хүнд заяасан төрөлх эрхийн заяагдмалтөрөл юм. Ийм учираас хэрэглэгчийн эрхийг хамгаалах явдал бол төр засгийн байгууллагын анхдагч үүрэг болохыг 1993 онд болсон Дэлхийн хүний эрхийн бага хурлаар баталсан Венийн тунхаглалд тодорхойлсон байдаг.

Манай улсын хувьд анх 1990 онд “Монголын хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэг” нэртэйгээр төрийн бус байгууллага байгуулагдаж, Улсын бага хурлаар “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”-ийг 1991 онд баталж, 1992 онд Монгол улсын Засгийн газар Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий ассамблейгаас сайшаан дэмжсэн “Хэрэглэгчийн эрхийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-ыг хүлээн зөвшөөрч, улмаар 2003 онд “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”-ийг шинэчлэн найруулж, 2008 онд нэмэлт өөрчлөлт оруулснаар хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн бодлого, эрх зүйн үндэс суурь тавигдаж, өнөөдрийг хүртэл төр иргэн, хэрэглэгчдийнхээ өмнө хүлээх үүрэг, хариуцлагаа улам нэмэгдүүлэн ажиллаж байна.

Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газар байгуулагдаж,хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудалд төрийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд:

 

  • 2009 онд Монгол УлсынЗасгийнгазраас “Хэрэглэгчийнэрхийгхамгаалахүндэснийхөтөлбөр”-ийгбаталж, хэрэгжүүлсэн.
  • 2016 оны 1 дүгээрсардМонголУлсынЗасгийнгазраас 2016 оныг “Хэрэглэгчийнжил” болгонзарлаж ажиллалаа.
  • 2016 оны 5 дугаарсардЗасгийнгазрын 2006 оны 233 дугаартогтоолоор “ХэрэглэгчийнэрхийгхамгаалахҮндэснийхөтөлбөр-2” батлан, хэрэгжүүлж байна.
  • 2016 оны 12 дугаарсард “Хэрэглэгчийнмэдээллийн 1284 төв”-ийг нээж, иргэд хэрэглэгчдийн өргөдөл, гомдлыг шуурхай барагдуулах нэгдсэн системтэй боллоо.
  • 2017 онд Монгол Улсын Шадар сайдын ивээл дор “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хөгжлийн чиг хандлага” зөвлөлдөх уулзалтыг хийлээ. Ингэснээр яам, агентлаг, аймаг, нийслэлд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус салбар зөвлөл байгуулагдаж, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах төрийн байгууллагуудын уялдаа бүхий нэгдсэн тогтолбоог бүрдүүлэн ажиллаж байна.
  • 2018 онд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилласаны 10 жилийн ойн дээр хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр хийсэн ажлаа ард түмэндээ тайлагнаж, үр дүнг нь шүүн хэлэлцэж, ойрын жилүүдэд хийх ажлаа төлөвлөж, бодлогоо тодорхойлох зорилгоор Монгол Улсын Засгийн газрын ивээл дор “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын анхдугаар зөвлөгөөн”-ийг амжилттай зохион байгуулав.
  • 2019 оныг “Хариуцлагатай хэрэглээ- Хэрэглэгчийн эрх”-ийн жилээр зарлан, улс орон даяар хэрэглэгчийн эрхийг дээдлэх, хариуцлагатай ажил үйлчилгээг бий болгох, чанаржуулах зорилтыг тавин ажиллаж байна.

Түүнчлэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь олон улсын хамтын ажиллагаагаа хөгжүүлэх хүрээнд:

  • 2009 онд Олон улсын хэрэглэгчийн байгууллага (Consumer International)-д,
  • Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах сүлжээ (ICPEN)-д гишүүнээр тус тус элссэн.
  • Олон улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах сүлжээ (ICPEN)-ний удирдах зөвлөлийн гишүүнээр 2017 – 2018 онд ажиллалаа.

Улмаар 2019 оны 6 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд Олон Улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагуудын туршлага солилцох “Улаанбаатарын уулзалт”-ыг зохион байгуулж байна.

 

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18