Баянзүрх дүүрэгт байрлах орон сууцны 13 давхраас 22 настай Ц гэх эмэгтэй унаж нас барсан хэрэг гарсан. Хэрэг гарах үед талийгаачийн найз залуу О.Боргил хамт байсан бөгөөд талийгаачийг өндрөөс шидүүлсэн байж болзошгүй гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан юм.Улмаар О.Боргилыг хамтран амьдарч байх хугацаандаа удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй гэж үндэслэлээр шүүхээс нэг сар цагдан хорих шийдвэр гаргасан юм.О.Боргил нь мэдүүлэг өгөхдөө найз охиноо өөрөө амиа хорлосон гэж тухай мэдээлэл байгаа юм. Харин энэ тал дээр талийгаачийн ар гэрийнхэн амиа хорлоогүй гаднын нөлөөтэй амиа алдсан гэх байр суурьтай байгаа юм. О.Боргилыг үргэлжлүүлэн хорих хүсэлтийг талийгаачийн аав дахин гаргажээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна