УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ZARIG.MN САЙТАД ТАЛАРХАЛ ГАРДУУЛЛАА

О.Шүрэнцэцэг
2019/06/05

Өчигдөр /2019.06.04/ УИХ-ын дарга Г.Занданшатар zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг, сэтгүүлч Ц.Анхзул нарыг хүлээн авч уулзан, “УИХ-ын даргын талархал” гардууллаа. Тодруулбал, “Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 4 настай Энхүүлээ хүүг орон байртай болгох хандивын аянг санаачлан амжилттай зохион байгуулсан”-д талархал илэрхийлсэн юм. Уг талархал нь анхны тохиолдол бөгөөд талархлын хэлбэр, агуулга бүхнийг шинээр хийсэн талаараа дурдсан. Цаашид энэхүү талархлыг сайн сайхан үйл бүтээсэн, санаачилсан иргэд, хамт олонд олгож байхаар болсон байна.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “Энхүүлээг орон гэртэй болгоё хандивын аяныг сэтгүүлч Н.Өнөрцэцэг, Zarig.mn сайтсанаачилж, олны дэмийг авч чадсанаар 2 өрөө орон сууцтай болгосон билээ. Хүүхдийг хайрлан энэрэх, хүчирхийлэл, мөлжлөгөөсхамгаалах талаар УИХ онцгой анхаарч буй үед тэдний энэ буянт үйлс гэгээ гэрэл нэмсэнд талархал илэрхийллээ. Zarig-ийнН.Өнөрцэцэг, Ц.Анхзул нараар зөвхөн би биш, маш олон хүн бахархаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.Нийгмийн эрүүл оюун санааны хөтөч болсон сэтгүүлч нартаа сайн сайхныг хүсье. Сайн үйлс улам улмаар дэлгэрэх болтугай” гэсэн юм.

Манай сайтын хамт олон хойд эцэгтээ зодуулсан 4 настай хүүгийн асуудлыг хөндөн сурвалжилж, тавдугаар сарын 1-ний 23.00 цагаас цуврал сурвалжлагуудыг нийтэлж, тавдугаар сарын 2-ны өдрөөс хандивын аянг албан ёсоор эхлүүлэн, 4 хоногийн хугацаанд зохион байгуулсан. Хандивын аянд 2000 гаруй иргэн, хамт олон оролцож, 83 сая төгрөгийг цуглуулсан юм. Энхүүлээд 60 сая төгрөгөөр хоёр өрөө орон сууц худалдан авч, үлдсэн мөнгийг хүүгийн дансанд эмчилгээний зардал болгон үлдээсэн билээ. Бид эх үрсийн баярыг тохиолдуулан хүүг эргэн очиход хүүгийн хэвлий дэх шарх эдгэсэн, хүү хөл дээрээ алхаж эхэлсэн баярт мэдээг тухайн үед шууд дамжуулан үзүүлсэн юм.

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн өмнө нэгдэн, хүчтэй дуу хоолой болж чадсан Монголын сайхан сэтгэлт түмэн олондоо дахин талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18