Өчигдөр буюу энэ сарын 4-ны өдөр Баянгол дүүргийн есдүгээр хороонд байрлах найман нэрийн хүнсний дэлгүүрт гал гарч хоёр хүн угаартсан байна. Тодруулбал, галын дуудлага Онцгой байдлын хэлтэст 02.18 цагт ирсэн байна. Улмаар алба хаагчид 02.25 цагт очиход найман нэрийн хүнсний дэлгүүрийн эд хогшил бараа шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан байна. Гал түймрийн улмаас 59 настай Э, 43 настай Г нар угаартаж ухаан алдсан байсныг аварч эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Тэдний биеийн байдал хэвийн байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна