Сирийн Засгийн газрын арми зургаадагуур сарын 4-ний өдөр дайралт хийж лалын хэт явцуу үзэлтнүүдийн эзлээд байсан гурван хотыг чөлөөлсөн тухай “Al-Masdar News” мэдээлж байна.Зургаадугаар сарын 4-нд Сирийн армийн элит дивиз болох “Барсын хүч” агаарын цохилтын дараагаар дайралтанд орж Хамират хотыг чөлөөлсөн байна. Үүний дараа ойролцоо байрладаг Карат, Хардан гэсэн хоёр хотыг шашны хэнээтнүүдээс чөлөөлжээ.Одоогоор Сирийн арми нь чөлөөлсөн хотууд дахь хамгаалалтуудаа бэхлэн, Идлиб мужийн баруун өмнөд хэсэг дэх алан хядагчдийн байрлал руу пуужин, их бууны цохилт өгч байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна