АВСТРАЛИД ЗЭВСЭГТ ДАЙРАЛТ БОЛЖ 5 ХҮН АМИА АЛДЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/06/05

Австралийн Дарвин хотод үл мэдэгдэх хүн замын дэн буудалд амарч байсан хүмүүс руу гал нээсний улмаас 5 хүн амиа алдсан тухай “The Daily Mail Australia” мэдээлж байна.Зургаадугаар сарын 4-нд, орон нутгийн цагаар 18 цагийн үеэр үрлэн сумтай тайрмал буугаар зэвсэглэсэн үл мэдэгдэх хүн зам дагуух дэн буудлын өрөөнүүд рүү дайрч, тэнд амарч байсан хүмүүс рүү буудаж эхэлжээ. Гэрчүүд 20 гаруй удаа буун дуу гарсан гэсэн аж. Гэмт этгээд дайралт хийсний дараагаар жийп машинд суун зугтахыг завдсан ч цагдаа нар замыг нь хаан баривчилж чадсан байна. Юуны улмаас ийм гэмт хэрэг хийх болсон нь хараахан тогтоогдоогүй байгаа.Үүнээс өмнө буюу зургаадугаар сарын 1-нд Америкийн Виржиния-Бич хотын захиргааны ажилтан хамт ажилладаг хүмүүс рүүгээ буудсан хэрэг гарсан. Тэр үеэр 12 хүн амиа алдаж, гэмт этгээд цагдаа нартай буудалцах үеэр шархдан, эмнэлэгт хүргэгдсэн ч шархаа даалгүй нас барсан.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18