ГЕРМАНААС 320 ТЭРБУМЫН НӨХӨН ТӨЛБӨР ШААРДЛАА

О.Шүрэнцэцэг
2019/06/05

Грек улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд нь Дэлхийн нэгдүгээр болон хоёрдугаар дайны улмаас үзүүлсэн хохирлын нөхөн төлбөр болох 320 тэрбум евроны төлөлтийн талаар хэлэлцээрийн ширээний ард суухыг уриалсан нот бичгийг Германы Гадаад харилцааны яаманд гардуулсан өгчээ.Грекийн парламент дөрөвдүгээр сарын 17-нд болсон хуралдаанаар Германаас нөхөн төлбөр шаардахаар шийдсэн юм. Тэр өдөр батлагдсан тогтоолд Германы зүгээс Дэлхийн нэгдүгээр дайны үед Грект учруулсан хохирлыг 9,2 тэрбум евро, Дэлхийн хоёрдугаар дайны үеэр учруулсан хохирлыг 309,5 тэрбум евро гэж үнэлсэн.Германаас дайны нөхөн төлбөр шаардаж байгаа улс нь Грек дангаараа биш юм. Польш нь Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Германы учруулсан хохирлын төлбөр гэж 900 тэрбум евро төлөхийг шаардаад байгаа юм. Германы тал нь Польшийн шаардлагын хариуд өмнөх жилүүдэд хангалттай хэмжээний нөхөн төлбөр өгсөн, дээр нь 1953 онд тухайн үед социалист байсан Польш нь Германаас нөхөн төлбөр авахаас татгалзсан гэдгийг сануулсан байдаг.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18