ХЯТАДЫН КОМПАНИУДЫН ЭСРЭГ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРАА НЭМЭГДҮҮЛЭХИЙГ УРИАЛАВ

О.Шүрэнцэцэг
2019/06/05

ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нь Хятадын бизнесийг удахгүй европ компаниудын гол өрсөлдөгч болно гэдгийг тооцож үзсэний үндсэн дээр эдийн засагтай холбоотой хууль батлаж байхыг Европын холбооны удирдлагад уриалсан байна.  Тэрээр “Ойрын таван жилийн дотор Хятадыг Европ руу орж ирэхгүй гэдэгт та нар яаж итгэлтэй байж чадаж байна вэ? Иймэрхүү мэдэгдлүүдийг ухвар мөчид гэж үзэж байна” гэжээ. Мөн Европыг бодитоор өрсөлдөх чадвартай болгохын тулд Европын холбооны удирдлагууд бизнестэй холбоотой зарим дүрмээ өөрчлөх ёстой гэсэн байна.  Хятад ба Америкийн өрсөлдөөнөөс өөрсдийн үйлдвэрлэгчдээ хамгаалахын тулд Европын холбоо нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой дүрэм журмаа өөрчлөх ёстой гэсэн байр суурийг Герман, Франц улсууд баримталж байгаа юм.   Энэ оны эхээр Германы “Siemens” ба Францын “Alstom”-ын галт тэрэг үйлдвэрлэх нэгжүүдийг нэгтгэннэг компани болгох тохиролцоог Европын холбооны удирдлага хориглосон. Хэрэв энэ хоёр том компани нийлбэл Европын зах зээл дээр хэт давуу боломжтой том компани үүссэнээр хэрэглэгчдийн эрх ашиг зөрчигдөнө гэж Европын холбооны удирдлагууд үзсэн аж.  Гэтэл Европын компаниуд нийлж хөрөнгө, хүчээ хавсралгүйгээр Засгийн газраасаа ихээхэн дэмжлэг авдаг Хятадын том компаниудтай шударгаар өрсөлдөх боломжгүй гэж зарим судлаач үзэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18