ИРАНЫГ УСАН ОНГОЦ ДЭЛБЭЛСЭН ХЭРЭГТ СЭЖИГЛЭЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/06/05

Тавдугаар сарын 12-нд Арабын Нэгдсэн Эмиратын Фужейра боомтод үл мэдэгдэх хорлон сүйтгэгчид газрын тос тээвэрлэгч 10 усан онгоц руу довтлон дэлбэлсэн хэрэг гарсан. Энэ хэрэгт Йорданы хусит босогчдыг сэрдэж байсан ч Израйлийн тагнуулын “Моссад” алба тус Ираны тусгай албад үйлдсэн гэх нотолгоог олсон аж. Үүнээс өмнө АНУ-ын Төрийн департамент нь Ираныг газрын тосны үнийг өсгөх зорилгоор Саудын Арабын онгоцуудыг дэлбэлсэн гэж буруутгаад байсан юм.Ойрын өдрүүдэд Америкийнтал нь хорлон сүйтгэх ажиллагааг Иран үйлдсэн тухайд өөрсдийн болон Израйлийн цуглуулсан нотлох баримтыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд танилцуулан Ираны эсрэг эрс шийдэмгий арга хэмжээ авахыг шаардах аж.Израйльчууд нь Ираны хорлон сүйтгэгчид усан онгоцон дээрх хүмүүсийг гэмтэлгүйгээр маш өндөр төвшинд тусгай ажиллагаа явуулсан, үүнийг нотлох баримт байгаа гэсэн утгатай мэдэгдэл хийсэн. Саудын Арави нь энэ хэрэгт мөн л Ираныг буруутган “Бүх хүчээрээ хариу цохилт өгөх болно” гэж мэдэгдсэн. Харин АНУ нь хорлон сүйтгэх ажиллагаан Ираны мина ашиглан үйлдсэн, зорилго нь газрын тосны үнийг өсгөх гэж мэдэгдээд байсан юм.Ийнхүү Ираныг хорлон сүйтгэх ажиллагаа явуулсанд буруутгаснаар АНУ ба бүс нутаг дахь түүний холбоотнууд нь Ираны эсрэг эдийн засгийн нэмэлт хориг арга хэмжээ авах, цаашилбал байлдааны ажиллагаа явуулах шалтагтай болж байгаа юм. АНУ нь Ираныг уран баяжуулахгүй байх тохиролцоогоо зөрчин цөмийн зэвсэг үйлдвэрлэхээр зэхлээ гэж буруутган эдийн засгийн хориг арга хэмжээ авч, цөмийн зэвсэг үйлдвэрлэх хөтөлбөрөө хаахгүй бол цэргийн хүчээр асуудлыг шийднэ гэж сүрдүүлээд байгаа юм.2003 онд АНУ нь Иракийг мөн л цөмийн болон химийн зэвсэг нууцаар үйлдвэрлэсэн, хэрэглэхэд зэхсэн гэж буруутган хуурамч нотолгоогоор шалтаглан дайрч Саддам Хуссейний дэглэмийг түлхэн унагаж, улсыг нь эзлэн авч байсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18