ТРАМП ЭНЭТХЭГИЙГ ШИЙТГЭВ

О.Шүрэнцэцэг
2019/06/05

Энэтхэгт болсон бүх нийтийн сонгуулийн дүнгээр Ерөнхий сайдаар дахин сонгогдоод байгаа Норендра Моди АНУ-тай холбоотой тун таагүй ээдрээг тайлах шаардлагатай тулгарчээ. Учир нь, Ерөнхийлөгч Трамп нь зургаадугаар сарын 5-аас эхлэн Энэтхэгийг “Generalized System of Preferences”жагсаалтаас хасах тушаал өгсөн байна. Энэхүү жагсаалтад орсон 120 гаруй орон нь АНУ руу 3500 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн татваргүй оруулж ирэх давуу эрх эдэлдэг юм.Трамп өөрийн шийдвэрээ тайлбарлахдаа “Энэтхэг нь өөрийн зах зээлийг шударга бөгөөд хүлээн зөвшөөрч болох түвшинд нээнэ гэдгээ АНУ-д батлаагүй гэж үзэж байна. Үүнтэй холбоотойгоор тус улсыг зургаадугаар сарын 5-аас эхлэн давуу эрх эдэлдэг улсуудыг жагсаалтад байхыг зогсоох нь зүйтэй” гэжээ.Энэ бол Энэтхэгийн хувьд тун таагүй мэдээ. Учир нь, Энэтхэг “Generalized System of Preferences” жагсаалтын дагуу Америк руу асар их бараа оруулан арилждаг, 2017 онд гэхэд л 5,6 тэрбум ам.долларын барааг гаалийн татваргүй оруулсан байна.

АНУ нь Энэтхэгийг Оросоос агаарын довтолгооноос хамгаалах С-400 систем худалдан авах гэрээгээ цуцлах, цаашид Оросын байлдааны зэвсэг техник худалдан авахаа зогсоох баталгаа шаардахад биелүүлээгүй тул ийм арга хэмжээ авч, шийтгэж байна гэж мэргэжилтнүүд үзсэн байна.

Үүний хариуд Энэтхэг ямар арга хэмжээ авахыг таах л үлдэв. Давуу эрхээ сэргээлгэхийн тулд Оросоос С-400 худалдан авахаа зогсоох уу эсвэл ямар ч шахалт дарамтын үл харгалзан хараат бус бодлого явуулдаг улс гэдгээ харуулах уу?

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18