МҮМУУХ: ЭНЭ ЖИЛИЙН НААДАМ ҮҮЛДЭРЛЭГ БАЙДЛАА ХАРЖ МОНГОЛ АДУУГААР УРАЛДАНА

О.Шүрэнцэцэг
2019/06/04

МҮМУУХ: УЛСЫН НААДАМ, БҮСИЙН УРАЛДААНД ЗӨВХӨН МОНГОЛ МОРЬ УРАЛДУУЛНА  

Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбоо нь Монгол адуу Монгол наадам уриан дор нэгдэж Анхдугаар их хурлаа 2019 оны 04 дүгээр сард Төрийн ордонд 900 орчим уяачдыг хамруулан хийсэн. Анхдугаар их хурлаар 21 аймаг 330 сумын малчин уяачдыг хамруулсан бөгөөд тус их хурлаар уяачдын зөвлөл гэж байгуулагдаж уяачдын зөвлөл нь тэргүүлэгч 108 гишүүнтэй байхаар зааж их хурлаараа сонгожээ.Тус холбоо уяачдын зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлаа зохион байгууллаа. Хурлаар  ЕНБД, дэд ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн 21 хүнээ сонгох аж. Хуралдаанаар . ”Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбооны Анхдугаар Их хурлаас сонгогдсон Уяачдын зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлаар Ерөнхий нарийн бичгийн даргаар Мөнхбатын Ариунболдыг уяачдын зөвлөлийн тэргүүлэгчдийн 100%-ийн саналаар сонголоо.

Тэргүүлэгчдийн хурлын үеэр хэвлэлийн бага хурал зарлаж тус хэвлэлийн хурлаар энэ жилийн  Улсын баяр наадам, Бүсийн уралдаанд зөвхөн Монгол морьдоо уралдуулана гэдгээ Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбоо мэдэгдэж байна.

Монголын Үндэсний морин уралдааны уяачдын холбооны  бүс хариуцсан дэд ерөнхийлөгч  Ц.Дуламсүрэн хэлэхдээ, “Сүүлийн жилүүдэд эрлийз морьдыг уралдуулах болсон нь сэтгэл эмзэглүүлж, наадам үзэхэд сэтгэлд хүрэхээ больсныг та бүхэн мэдэж байгаа. Аль ч улсад адууг үүлдрээр нь хольж уралдуулдаггүй. Аймаг, орон нутгийн уяачид хамгийн сайн хүлэг, монгол адуугаа уяж ирээд сэтгэл дундуур буцаж байгааг харахад их харамсалтай байдаг. Олон уяач биднээс наадмаар үнэхээр монгол морь уралдах уу, тэр цагт л итгэл дүүрэн төрийнхөө наадамд тоосоо өргөх хүсэлтэй байна гэж ярьж байна. Тиймээс манай холбоо дан монгол морьдоо уралдуулж байхын төлөө ажиллана хэмээн мэдэгдлээ.Ингэхдээ зөвхөн сэрвээний өндөр биш үүлдэрлэг байдлыг онцлож чухалчилхыг холбогдох шатны байгууллагуудад мөн Үндэсний баяр наадамыг зохион байгуулах комисст хандана гэдгээ мөн  илэрхийлсэн юм . 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18