Дорнод аймагт хүү нь эцгээ хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал зургадугаар сарын 03-ны өдөр аав хүү хоёр орон сууцны хонгилд муудалцаж байна гэх дуудлага мэдээлэл тус аймгийн Хэрлэн сумын цагдаагийн газарт шөнийн 23.00 цагийн орчимд ирсэн байна. Дуудлагын дагуу очиход хэргийн газарт 27 настай Б нь өөрийн төрсөн аав болох 64 настай Г-тэй муудалцаж, хутгалж амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй байгаа юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна