КАЗАХСТАН ЦӨМИЙН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ ТЕНДЕР ЗАРЛАВ

О.Шүрэнцэцэг
2019/06/04

Эрчим хүчний экологийн цэвэр эх үүсвэрийг бүгд магтаж, нүүрсний болон цөмийн цахилгаан станцуудыг хортой гэж нүүд үзүүрлэх нь дэлхийн нийтийг хамраад байгаа үзэгдэл. Гэвч зарим улс сэргээгдэх эрчим хүчний боломжийг хэт дөвийлгөж байна гэж үзсэн хэвээр байна.

Ийм улсын нэг нь Казахстан. Казахстан нь хоёрын хоёр цөмийн цахилгаан станц барих тендер албан ёсоор зарласан тухай “BussinesKorea” мэдээлжээ. Казахстанд цөмийн цахилгаан станц барих тендерт ялахын төлөө энэ салбарт тэргүүлдэг ОХУ, АНУ, БНХАУ, Өмнөд Солонгосын компаниуд болон Франц ба Японы хамтарсан консорциумуд өрсөлдөж эхэлжээ. Тендерийн хариуг 2019 оны есдүгээр сард зарлах аж.

Одоогийн байдлаар дэлхийн 31 улсад нийт 452 эрчим хүч үйлдвэрлэгч блок бүхий 193 цөмийн цахилгаан станц үйл ажиллагаа явуулж, 54 эрчим хүчний блок баригдаж байгаа. Цөмийн цахилгаан станц барих салбарт одоогоор ОХУ-ын “Росамтом” корпораци тэргүүлж байна. Тус корпораци нь дэлхийн 12 оронд 36 эрчим хүчний блок байгуулах төслийг хэрэгжүүлж байна.

Казахстан нь ураны нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт ордог. Тус улсад дэлхийн ураны нөөцийн 11,81 хувь байдаг нь 629 мянган тонн болно. Одоогоор тус улсад олборлолт явуулдаг ураны 16 орд газар бий.

Б.Бадрал


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18