ХЯТАД ХАРИУ ЦОХИЛТ ӨГӨВ

О.Шүрэнцэцэг
2019/06/04

АНУ ба БНХАУ хоорондын худалдааны дайн ширүүссээр. Америкийг Хятадын бараануудад 200 тэрбум долларын нэмэлт татвар ногдуулж, “Huawei” компанийг “Android” үйлдлийн систем ашиглахыг хориглосны дараагаар Хятад нь хэд хэдэн хариу арга хэмжээ авлаа. Эхний ээлжинд Америкаас импортлосон бараануудад 60 тэрбум долларын нэмэлт татвар ногдуулсан бол дараа нь Америкаас шар буурцаг худалдан авахаа зогсоосон байна.

БНХАУ нь шар буурцагны дэлхийд тэргүүлэгч импортлогч орон юм. Хятад руу шар буурцаг импортлогч гол улсуудын нэг нь АНУ. 2017 онд гэхэд л БНХАУ нь Америкийн шар буурцагны экспортын 60 хувийг худалдан авч байжээ. 2018 оны арванхоёрдугаар сард БНХАУ нь АНУ-аас 13 сая тонн шар буурцаг импортлож байсан бол он сүүлийн үед шинэ захиалга өгөхөө зогсоосон нь худалдааны дайнд Америкт өгч байгаа хариу цохилт болов. Хоёрдугаар сард Хятад нь Америкаас 10 сая тонн шар буурцаг худалдан авахаар тохиролцоод байсан ч худалдааны дайнаас болж авахаас татгалзжээ.

Үүнээс болоод Америкийн хөдөө аж ахуйн салбар асар их хохирол амсахад хүрээд байна. Ийм нөхцөлд Америкийн Засгийн газар нь алдагдал хүлээгээд байгаа фермерийн аж ахуйнуудад нөхөн олговор олгох асуудлыг авч үзэж байгаа аж.

Б.Бадрал


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18